ИХ ЗАСАГ АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ

Thumbnail

Мэндчилгээ

Бидэнтэй цахим хуудсаар уулзаж байгаа та бүхэнтэй ИЗОУИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэнд дэвшүүлэн мэндчилж байна.

30 шахам жилийн арвин туршлагатай Монголын хувийн их сургуулиудын тэргүүлэх сургууль болсон ИЗОУИС-ийнхаа 10000 шахам хамт олны эгнээнд багтсан хамгийн отгонсургууль нь манай сургуульбилээ.

 Манай сургууль нь нийгмийн эрэлт хэрэгцээн дээр үндэслэж, чадварлаг эмч, эмнэлгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх эрхэм үйлсэд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж, анх 2016 онд үүсгэн байгуулагдаж эдүүгээ 6 дэхь хичээлийн жилдээ үйл ажиллагаагаа явуулж анхны төгсөлтөө хийх гэж байна.

Өнгөрсөн хугацаанд манай хамт олон Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын эрэлт, хэрэгцээнд бүрэн нийцсэн, олон улсын анагаах ухааны чиглэлийн их сургуулиудын түвшинд хүрсэн сургалтын материаллаг бааз, технологийг бүрдүүлсэний зэрэгцээгээр өндөр мэдлэгтэй чадварлаг багшлах боловсон хүчнээр бүрэн хангаж ажиллаж байна.

Өнөөдөр манай сургууль өөрийн эзэмшлийн тохилог хичээлийн байртай болж 10 шахам нарийн мэргэжлийн лаборатори байгуулагдаж, 30 гаруй эрдэмтэн багш нар ажиллаж, ИЗОУИС-ийн “Мэдлэгийг үйлдвэрлэгч, баялагийг бүтээгчдийг төрүүлэх, оюутан сурагчдын ажил амьдралийн баталгааг хангахадчиглэгдсэн сургалт судалгаа, инновацын бүтээлч чадамжтай, судалгааны их сургууль байнагэсэн эрхэм зорилгыг хэрэгжүүлж Анагаах ухааны сургуулиа ИЗОУИС-ийн тэргүүлэх сургуулийн нэг болгон хөгжүүлэх зорилт тавьж ажиллаж байна.

Шинэ эрэний эхлэл болсон 21-р зуунд Монголэх орныхоо хөгжилд өндөр хувь нэмэр оруулж чадах өндөр мэдлэг, чадавхитай, хүнлэг зан чанартай, эмчийн ёс зүйг дээдэлсэн эрүүл мэндийн салбарын төгс мэргэжилтэн бэлдэхэд бид чармайн ажиллах болно.

Бидэнд хандаж байгаа та бүхний өмнө манай сургуулийн хаалга үргэлж нээлттэй байж хамтран ажиллахдаа баяртай байх болно

Захирал профессор Л.Батмөнх

ТҮҮХЭН ТОВЧОО

ИЗОУИС-ийн АУС-нь анх 2016 онд үүсгэн байгуулагдаж Анагаахын мэргэжлээр элсэлт авч одоо 6 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн НАС-ын анги шүдний эмч мэргэжлээр анхныхаа элсэлтийг авсаны зэрэгцээгээр энэ хичээлийн жилд хүний их эмч мэргэжлээр анхны төгсөлтөө хийх гэж байна. Өнөөдөр Их засаг АУС-нь 300 шахам оюутантай ,30 гаруй багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Их засаг АУС-нь 1386 м2 талбай бүхий750 оюутан суралцах боломжтой өөрийн хичээлийн байртай бөгөөд тус хичээлийн байранд лекцийн90-200 суудал бүхий 2ш зал, Анатоми, Эмгэг анатоми, Физиологи, Гистологи, Дархлал судлал бичил амь судлал, Хими био хими ,Биологи молекул биологи, Онош зүйн , Мэс засал, Сувилахуйн ур чадварын болон3D принтер бүхий компютерийн, Англи хэлний зэрэг 10 гаруй лаборотори кабинет, 10 гаран семинар сургалтын өрөөг ашиглаж сургалтаа явуулжбайна.

АУС-ийн сургалтын материаллаг баазыг өсгөн бэхжүүлэхэд төв сургуулийн зүгээс онцгойлон анхаарч багаа бөгөөджил тутамд лаборатори кабинетийг багаж тоног төхөөрөмжөөр нэмж тохижуулахад зориулжтөв сургуулиас 50-60 сая төгрөгийг зарцуулж байна.

Мөн сургуулийнхаа спорт залыг хичээлийн болон секц дугуйлангийн хувиарын дагуу ашиглаж байна. Тус сургууль нь өөрийнхөө харьяалалдаа 60 ор бүхий “Уран ачлал” эмнэлэг сувилал Дауны болон бусад чиглэлэээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сувилалын цэцэрлэгтэй бөгөөд эдгээрийн зэрэгцээгээр БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, БХЯ-ны харьяа Зэвсэгт хүчний төв эмнэлэг, бусад томоохон клиникийн эмнэлгүүдтэй сургалтын бааз эмнэлэгийн гэрээ байгуулж ажиллаж байна.

Сургуулийн төв номын санд Анагаахын номын сангийн хэсэг байгуулсан бөгөөд номын санд АУС-ийн захиалгаар жил тутамд 3-5 сая төгрөгний ном сурах бичгийг нэмж авч номын фондоо баяжуулж байна.

Мөн суралцагчдынхаа хэвийн сурах боломжийг хангах зорилгоор сургуулийн хэмжээнд 2 хүнсний буфет, хувилж олшруулах нэгж ажиллуулж багш оюутнууддаа үйлчилж байна. АУС-д хөдөө орон нутгаас элсэж байгаа элсэгчидыг оюутны байраар бүрэн хангаж байгаа ба 2020-2021 оны хичээлийн жилд10 гаруй оюутан оюутны байранд амьдарч байна.

АУС- нь одоогоор Анагаах ухаан, Нийгмийн эрүүл мэнд, Уламжлалт ангаах ухаан, НАС, Эмзүйн болон Сувилахуйн хөтөлбөрүүдээр элсэлт авч сургалт явуулах эрхтэй бөгөөд цаашдаа сургуулийн материалллаг бааз, багшлах бүрэлдэхүүн бүрдэж төлөвшин хөгжиж байгаатай уялдуулан 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэнүе шаттайгаар 6 хөтөлбөрөөр элсэлт авч үйл ажиллагаагаа жигдлэх бодлого баримталж байгаа үүнтэй холбоотойгоор зайлшгүй шаардлагатай лаборатори кабинетүүдийн нэмж байгуулахаар төсөлүүд боловсруулж түүнд шаардлагатай хөрөнгө мөнгийг жил жилийн төсөвт тусган хэрэгжүүлж байна, Мөн орон тооны багш нарын тоог нэмэгдүүлэх,залуу, дунд, ахмад багш нарын төлөөлөлтэйгөөр багш нараа бүрдүүлж багшлах боловсон хүчний залгамж холбоог бий болгох зорилт тавьж байна.

Thumbnail

ДАВУУ ТАЛ, ОНЦЛОГ

Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС