Номын сангийн журам

Image

ИХ ЗАСАГОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  • Тус сургуулийн багш ажилтан оюутан сурагчдын номын сангаас ном хэвлэл, мэдээллийг авч ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.
  • Номын сангийн дотоод журам нь тус сургуулийн номын сангийн дүрэм болон холбогдох журамд нийцэж байна.
  • Дотоод журмын хэрэгжилтийг номын сангийн эрхлэгч хариуцах бөгөөд эрхэлсэн захиралд тайлагнан шийдвэрлэж байна.
  • Журмын зорилго нь ИЗОУИС-ийн номын сангийн үйлчилгээний үйл ажиллагааг зохицуулж сайжруулахад оршино.
  • Номын сан нь өдөр тутмын үйл ажилллагаа, үйлчилгээгээ энэхүү дүрэм болон дотоод журмаар зохицуулна.

Хоёр. Номын сангийн үйлчилгээ

2.1. ИЗОУИС-ийн номын сан нь тус сургуулийн эрдэмтэн багш, оюутан сурагч, ажилтан нарт үйлчилнэ.

2.2. Уншигч өөрт шаардлагатай ном хэвлэлээ цахим каталогийн ЭНД ДАРЖ орно.

2.3. Номын сангийн ажилтан цахим каталоги ашиглах заавар, уншигчдад лавлагаа мэдээлэл өгч үйлчилнэ.

2.4. Уншлагын танхимаар үйлчлүүлэхдээ номын сангийн дүрэм, дотоод журмыг баримталж номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлж үйлчлүүлнэ.

2.5. Чөлөөт сонголттой уншлагын танхимаар авч ашиглаж байгаа ном, сурах бичиг бусад материалыг номын санчийн зөвшөөрөлгүйгээр номын сангаас гадагш авч гарахыг хориглоно.

2.6. Уншлагын танхимд гадуур хувцастай орох, бусдад саад болох, өөр хоорондоо ярих, тоглох, хоол хүнсний зүйлс авч орох, бохирдуулахыг хатуу хориглоно.

2.7. Багш, оюутнууд номын сангаар үйлчлүүлэхийн тулд уншигчийн карт нээлгэнэ.

2.8. Уншигч 1 удаа 1-3 номыг гэрээр 2 хоногийн хугацаатай үнэ төлбөргүй авч болох ба авсан номын тооцоог бүрэн дуусгаж дараагийн ном, сурах бичгийг авна. Уншихаар авсан номыг ашиглах хугацааг 1 удаа номын санчид тэмдэглүүлэн сунгуулж болно.

2.9. Тухайн авсан номоо хугацаанд нь эргүүлж өгөөгүй тохиолдолд ном тус бүрд1 хоногт 1000 төгрөгнйи төлбөр ноогдуулж уншигчаар төлүүлнэ.

2.10. Номын сангийн дүрэм, дотоод журмыг зөрчсөн тохиолдолд уншигчийн үйлчлүүлэх эрхийг 3-6 сар хүртэлх хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авна.

2.1.1 Фондонд байгаа ном сурах бичиг нь ганц хувьтай байвал гэрээр олгохгүй бөгөөд уншигч уншлагын танхимаар авч ашиглана.

2.12. Цахим хувилбарт орсон ном сурах бичгийг хуулбарлан олшруулахыг хориглоно.

2.13. Эрдэм шинжилгээ судалгааны материал, магистр бакалаврын дипломын ажлыг зөвхөн уншлагын танхимд сууж хэрэглэх бөгөөд хуулбарлах, хувилж олшруулахыг хориглоно.

Гурав. Номын сангийн ном хэвлэлийг нөхөн төлүүлэх

3.1. Номын сан нь ном хэвлэлийг нөхөн төлүүлэхдээ БСШУ-ны сайдын 2007 оны 415 дугаар тушаал “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном хэвлэлийг төлүүлэх журам”-ыг мөрдөнө.

3.2. Номын фондын ном хэвлэл, хэвлэмэл материалыг үрэгдүүлсн, гэмтээсэн тохиолдолд ном хэвлэлийг нөхөн төлүүлж, номын санг хохиролгүй болгоно.

3.3. Ном алдаж үрэгдүүлсэн тохиолдолд уг номын ижил хувийг номыг номоор төлүүлэх хэвлэгдсэн он, зохиогч нь тохирсон буюу дараагийн онуудад хэвлэгдсэн номуудыг авч төлүүлнэ.

3.4 Номын ижил хувь олдоогүй буюу уншигчийн авчирсан ном зохих шаардлагыг хангаагүй тохиолдолд номын сангийн фонд бүрдүүлэлтэнд шаардлагатай төлбөрт авах номын жагсаалтыг үндэслэн 1 номыг 2 ш номоор нөхөн төлж болно.

3.5 Номын төлбөрт хуулбарласан ном, хэвлэл бичлэгийн стандарт хангаагүй CD, хэвлэмэл материалыг авахгүй.

3.6. Уншигч үрэгдүүлсэн ном, материалынхаа төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулах тохиолдолд үнийн дүнг 3 нугалж төлүүлнэ / ном үрэгдүүлсэн уншигч сургуулийн захиргаа, санхүүд өргөдөл бичиж, төлбөрийн мөнгийг санхүүд тушаана./

3.7. Уншигчийн үрэгдүүлсэн ном материалд зах зээлийн үнэлгээ тогтоогоогүй тохиолдолддахин үнэлэх комиссын шийдвэрээр үнэлгээ тогтоож хохиролыг уг шийдвэрийн дагуу гүйцэтгэнэ.

3.8. Номын сангийн зөвлөлийн оюутнуудын тавьсан шаардлагыг биелүүлж соёлтой үйлчлүүлнэ.

Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС