ИХ ЗАСАГ САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛЬ

Thumbnail

Мэндчилгээ

Их Засаг Санхүү эдийн засгийн сургуулийн үе үеийн төгсөгчид, тэдний эцэг, эх хамтран ажилладаг болон ажил олгогч байгууллагууд, ажилтан ажилчиддаа хамт олныхоо өмнөөс ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Их засаг санхүү эдийн засгийн сургууль нь 20 дахь жилдээ сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Дэлхий нийтийг хамарсан хатуу сорилтын цаг үед сургалтыг тасралтгүй хэвийн зохион байгуулж ирлээ. Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр Нягтлан бодох бүртгэл, Банк, Эдийн засаг/Гааль, татварын эдийн засаг/ хөтөлбөрүүдээ амжилттай магадлууллаа. Хамтран ажиллагч байгууллагынхаа хүрээг тэлж, боловсролын салбарт манлайлал үзүүлж, нийгмийн хариуцлагыг өндөр түвшинд гүйцэтгэх зорилт тавин ажиллаж байна. Боловсролын багц хуулийг хэрэгжүүлэх, Их засаг Олон улсын их сургуулийнхаа бодлого зорилтыг хэрэгжүүлэх үйлсэд манай хамт олон хувь нэмрээ оруулан ажиллана.

Та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Их Засаг Санхүү Эдийн засгийн сургуулийн захирал М.Дашдэлэг

ТҮҮХЭН ТОВЧОО

Их засаг ОУИС Санхүү эдийн засгийн сургууль нь 2002 оны 09 дүгээр сард ИЗОУИС-ийн 6-р факультетад нягтлан бодох бүртгэлийн ангийг нээснээр үндэс суурь нь тавигдсан. Улмаар 2006-2007 оны хичээлийн жилээс Их засаг ОУИС-ийн бүрэлдэхүүн сургууль болон өргөжсөн. Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн сургууль нэртэйгээр Бизнесийн удирдлага Нягтлан бодох бүртгэл, Гааль, татварын эдийн засаг, Банкны эдийн засаг, Бизнесийн менежмент хөтөлбөрүүдээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг эрхлэн гүйцэтгэж ирсэн.

Анхны захирлаар Л.Оюун, деканаар Ж.Бадамханд, курс хариуцсан багшаар Б.Өнөрцэцэг, анхны тэнхимийн эрхлэгчээр Доктор /Ph.D./, дэд профессор, Д. Төмөрчөдөр нар ажиллаж байв. Үүнээс хойш 2014 оноос Монгол удирдлага санхүү эдийн засгийн сургууль, 2015 оноос Их засаг санхүү эдийн засгийн сургууль нэртэйгээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

Манай сургууль жил бүр зохион байгуулагддаг сургалт, хүмүүжил, олон нийтийн ажилд амжилттай оролцдогоос дурьдвал, ОЮУТНЫ УРЛАГИЙН ИХ НААДАМ-д 2008, 2015 онуудад Шилдгийн шилдэг сургууль, СПОРТЫН ИХ НААДАМ-БАГА ОЛИМП-ийн 2015, 2016, 2017 онуудын аварга, Их засаг ОУИС-ийн 2009, 2011, 2013 2019 онуудын Шилдэг сургуулиар тус тус шалгарч байсан томоохон салбар сургуулийн нэг юм.

Багшлах боловсон хүчиний хувьд олон жил ажилласан дадлага туршлагатай багш нар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байгаа ба захирал М.Дашдэлэг Тэнхимийн эрхлэгчээр Б.Мөнгөнтуяа, деканаар Р.Амаржаргал нар ажиллаж байна.

Сургуулийн дэргэд “Залуу санхүүч”, “Залуу эдийн засагч”, “Залуу судлаач”, “Банкир”, “Customs-edu”, “Young life”зэрэг оюутнуудын сайн дурын клуб, байгууллагууд ажилладаг. Мөн Оюутны үйлчилгээний төв, Бүлэг аравтын дарга нарын зөвлөл үйл ажиллагааг явуулан оюутнуудын хүсэл сонирхолд нийцсэн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ хугацаанд Монгол улсын төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, бизнесийн байгууллагуудад хөдөлмөр эрхлэх шаардлага хангасан нийт 4200 гаруй мэргэжилтэн бэлтгээд байна.

Холбоо барих:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27-рхороо, Чингис Соосэ цогцолбор, Их засаг санхүү эдийн засгийн сургууль

Шуудангийн хайрцаг: 349, Zip код-13381,

Цахим хуудас: www.ikhzasag.edu.mn

Утас: 88027621 88007553

Факс: +(976)-70002509


Thumbnail

ДАВУУ ТАЛ, ОНЦЛОГ

Бизнесийн бүхий л салбарт төрийн болон хувийн хэвшлийн ААН байгууллагуудын маркетинг, менежментийн алба, санхүүгийн хэлтэс, банк бус санхүүгийн байгууллагад ажиллах чадвартай, өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн их эрэлттэй бизнесийн эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, банк, даатгал, гааль татварын мэргэжилтэн бэлтгэдэг.

  • Мэргэжлийн болон суурь хичээлээс гадна нэмэлт хөтөлбөрийн дагуу бизнесийн англи хэл, компьютер эрх зүй хичээлүүдийг судалдаг.
  • Мэргэжлийн чиглэлээр зохион байгууллагдаж буй олимпиад, эрдэм шинжилгээний хуралд оролцох боломжоор ханган, санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлдэг.
  • Оюутны үүсгэн санаачлагын байгууллагууд,клубуудыг дэмжиж ажилладаг. Тэдний үйл ажиллагаагаар дамжуулан оюутны бие даан ажиллах чадварыг хөгжүүлэх, танхимын сургалтаар олж авсан мэдлэгийг практикт хэрэглэх гүнзгийрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой юм.
  • Төгсөгчдийн 80-аас дээш хувь нь ажлын байраар хангагдсан.
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС