“Багшийн хөгжил-XXI зуун” Эрдэм шинжилгээний хурал боллоо.

· 3 минут зарцуулна
Thumbnail

“Багшийн хөгжил-XXI зуун” Эрдэм шинжилгээний хурал боллоо.

Их Засаг ОУИС нь Багшийн хөгжил XXI зуун сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2008 онд анх зохион байгуулсан. Эрдэм шинжилгээний хуралд зөвхөн Их Засаг ОУИС-ийн багш нар төдийгүй бусад их дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид оролцсоор ирлээ. Анх зохион байгуулснаас хойш 420 гаруй илтгэл хэлэлцүүлсэн байна. Энэ хичээлийн жилд 13 дахь удаагаа зохион байгуулж байна.

Image

Image

ImageImage

Image

Image

Image


Энэ хуралд II цогцолборын захиргаа ихээхэн ач холбогдол өгч ивээн тэтгэгч байгууллагуудтай хамтран ажиллаж, тэднийг татан оролцуулж ирсэн нь сайшаалтай.

Мөн II цогцолборын салбар сургуулиуд ээлжээр хариуцаж зохион байгуулдаг ба энэ удаагийн хурлыг Их Засаг СЭЗ сургууль зохион байгуулж байна. Их Засаг ОУИС-ийн зүгээс багш нарыгаа эрдэмжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, эрдэм шинжилгээний ажлыг үр дүнгийн гэрээний нэгэн үзүүлэлт болгон дүгнэдэг бөгөөд багш нар энэ хуралд ач холбогдол өгч оролцож байгаа нь эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхлэх, өөрийгөө хөгжүүлэх, бусдаас суралцах том боломж юм.

2022 оны 3 сарын 19-ний 10:00 цагт Их Засаг ОУИС-ийн IIцогцолборын номын сандБагшийн хөгжил XXI зуун эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Ивээн тэтгэгч, байгууллагуудаар Н.Учрал гишүүний ажлын алба, Их Засаг хөгжил сан,Unitel групп, G mobail ХК оролцлоо.

Тус хуралд Санхүү эдийн засгийн сургууль, Хууль зүйн сургууль, Үндэсний Инженер Технологийн сургууль, Боловсрол,соёл урлагийнсургууль,Дүрслэх урлагийн сургууль, Royal ОУИС,Анагаах ухааны их сургууль,Чингис Соосэ ОУХС, Жэсан Чингис хаан гадаад хэл соёлын сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш нарын 60 шахам бүтээл ирснээс I шатанд 15 илтгэлийг шалгаруулж хэлэлцүүлэв.

Image

Image

Image

Image

Image

Image

ImageImage

ImageImage

Image

Image

Image

Image

Image

Эрдэм шинжилгээний хурлын дүнгээр дараах илтгэгчид шалгарлаа.

Шилдгийн шилдэг илтгэгч багш

Их Засаг СЭЗ сургуулийн багш, магистр Ч. Буяндалай, Б. Өнөрцэцэг нарын хамтарсан “Криптовалютын өнөөгийн байдал, нягтлан бодох бүртгэлд тусгах нь” сэдэвт илтгэл

Шилдэг илтгэгч багш

Их Засаг ХЗС-ийн багш, магистрБ.Баяраа,У.Батсуурь нарын хамтарсан “Хүн амын удмын сангийн аюулгүй байдал,түүний эрх зүйнзохицуулалтанд тулгамдсан зарим асуудал” сэдэвт илтгэл

Их Засаг ЧСОУХС-ийн англи хэлний мэргэжилтэн багш Lawakele Lavenia“Speaking English during English classes from 29th November 2021 to 18th March 2022, Academic report” сэдэвт илтгэл

Тусгай байрт

ИхзасагОУИС-ийнХЗС-ийнбагш, магистр Б.Батзориг,Б.Баттулга,Г.Оюундэлгэр нарын хамтарсан “Багш - сэтгэлзүйч байх нийгмийн хэрэгцээ” сэдэвт илтгэл

Их Засаг ОУИС-ийн МСҮТ-ийн багш, магистрИ.Нямсүрэн “Хосолсон сургалтын хэлбэрийн чанар, хүртээмж, үр өгөөж” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр Ц. Цэлмэг- доктор /Ph.D/, профессор, Их Засаг ОУИС-ийн Эрдэм шинжилгээ, судалгаа эрхэлсэн проректор, Г. Туяа – доктор /Ph.D/, профессор, Сургалт инноваци эрхэлсэн проректор, Н. Ундрал - доктор /Ph.D/, профессор, Маркетинг эрхэлсэн проректор нар ажиллалаа.

Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС