ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО.

· 1 минут зарцуулна
Thumbnail

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО. Их засаг ОУИС үүсгэн байгуулагдсан 30 жилийн ойн нээлтийн ёслолд зориулсан Эрдмийн зөвлөлийн хүндэтгэлийн хуралдаан 2024 оны 04 сарын 03-ны өдөр боллоо. Энэхүү хуралдаанаар Их засаг ОУИС-ийн 30 жилийн арга хэмжээний хүрээнд Эрдэм шинжилгээний судалгаа, инновацын чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө, Их засаг ШУС-ийн магистр, докторын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөг шинэчлэн батлах, Их засаг Хууль зүйн сургуулиас хэрэгжүүлж буй дотоод төслийн хэрэгжилтийн явц, Их засаг АУС, Их засаг ҮИТС-ийн профессор багш нарын гаргасан сурах бичгийг сургуулийн санхүүжилтээр хэвлүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж, тус сургуулийн цаашдын эрдэм шинжилгээ судалгаа, инновацын бүтээлч ажлыг хөгжүүлэхэд үр нөлөөтэй чухал шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллахаар боллоо.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС