Их засаг I Цогцолборын Тангарагийн баярын нээлт

· 1 минут зарцуулна
Thumbnail

Жил жилийн намар уламжлал болон зохион байгуулагддаг шинэ оюутны тангараг өргөх ёслол Их Засаг ОУИС –ийн Эвэнт Халл –д ёслол төгөлдөр боллоо. Их Засаг ОУИС-ийн Цагаан сүлдийг хүндэтгэлтэйгээр залж, мөн салбар сургуулиудын тугийг тайзнаа байрлуулснаар тус сургуулийн сүлд дуу эгшиглэлээ.

Чингис хааны нэрэмжит ИЗОУИС-ийн ректор, Монгол Улсын Гавьяат багш, ШУ-ны доктор,профессор Н.Ням-Осор ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: ”Андгай тангарагийн ёсны гайхамшигт үр нөлөө,ач холбогдол, ид шид нь 13 –р зууны Монголыг дэлхийн дэвжээнд гаргасан билээ.... – Өвөг дээдсийнхээ хэлсэн үгэндээ үнэнч, хийсэн ажилдаа эзэн болж чадсан гайхамшгийг залуу хойч үедээ өвлүүлэхийн тулд ийнхүү “Тангарагийн баяр” -ыг зохион байгуулсаар ирлээ “хэмээн онцолсон юм.

Image

Image
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС