ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИАС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ-Т УРЬЖ БАЙНА.

· 2 минут зарцуулна
Thumbnail

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫНИХ СУРГУУЛИАС зохион байгуулаж буй НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ-т урьж байна.

  • Их засаг ОУИС-ийн Нээлттэй өдөрлөг нь 2022 оны 5 дугаар сарын 21-ний Бямба гарагт 08.30-18.00 цагийн хооронд зохион байгуулагдах бөгөөд үндсэн дараах хэсэгтэйгээр үйл ажиллагаа явагдана. Нээлттэй өдөрлөгийн хүрээнд “Нийслэлийн олимпиад-2022” арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ олон нийтийг хамарсан эвэнтүүдийг зохион байгуулж байна.
  • “ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ӨМНӨХ ИХ СУНГАА” уриалгатайгаармэдлэг чадвар, оюун ухаанаа хөгжүүлэх хүсэлтэй ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдыг дэмжих, урамшуулах, бүтээлчээр суралцах хандлагыг төлөвшүүлэх, Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх зорилгоор ИЗОУИС-ийн нэрэмжит хамгийн өндөр шагналын сантай “Нийслэлийн олимпиад” их сунгааг 5 дахь жилдээ Математик, Түүх-нийгэм,Хими-Биологи, Монгол хэл, Физик гэсэн 5 төрлөөр зохион байгуулагдаж байна.
  • Шагнал, урамшуулал: Нийт шагналын сан төрөл тус бүр дээр байр 1-3 байр эзлүүлэхын зэрэгцээ ивээн тэтгэгч байгууллагуудын шагнал,Их засаг ОУИС-д хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр, сурагчдаа амжилттай оролцуулсан 3 багшийг шалгаруулж Их засаг ОУИС-ийн магистрантурт хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, гарын бэлгээр шагнана.
  • Олимпиадын дүн тухайн өдрөө гарч шагналыг гардуулах ба ЭЕШ явагддаг журмаар хар машинаар шалгалтын хариултыг дүгнэж Их засаг ОУИС-ийн веб хуудсаар мэдээлнэ.
  • ТА манай НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ-т хүрэлцэн ирснээр дараах үйл ажиллагаанд оролцох боломжтой.
  1. УГТАЛТ, БҮРТГЭЛИЙН АЖИЛЛАГАА
  2. 5 ТӨРӨЛТ ОЛИМПИАД
  3. CAMP TOUR- СУРГУУЛИЙН АЯЛАЛ-ИННОВАЦЫН ТӨВ
  4. БҮРЭЛДЭХҮҮН, САЛБАР СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
  5. ОЮУТНЫ КЛУБҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА
  6. АЛБА НЭГЖИЙН ТАНИЛЦУУЛГА, ҮЙЛЧИЛГЭЭ
  7. ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
  8. МЭРГЭЖЛИЙН ТОХИРГОО ТЕСТ
  9. 3Х3 ТЭМЦЭЭН
  10. OPEN MIC ДУУНЫ ТЭМЦЭЭН
  11. КОРН ХОЛЛ ТЭМЦЭЭН
  12. САГСАН БӨМБӨГИЙН НЭЭЛТТЭЙ БЭЛТГЭЛ
  13. ВОЛЕЙБОЛЫН НЭЭЛТТЭЙ БЭЛТГЭЛ
  14. УРЛАГИЙН ОДДЫН ТОГЛОЛТ

нээлттэй өдөрлөг-т хүрэлцэн ирэхийг урьж байна.

Холбоо барих утас: 88732525, 94177117,

ImageImageImageImageImageImage
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС