Хамтын зүтгэл амжилтын үндэс уралдаан явагдаж байна

· 1 минут зарцуулна
Thumbnail

Их Засаг-Боловсрол Соёл Урлагийн Сургууль нь энэ хичээлийн жилийн 1-р улиралд “Цогц боловсрол олгох” хөтөлбөрийн хүрээнд хичээл сургалт, соёл, олон нийтийн ажилд бүлэг хамт олныг идэвхи санаачлагатай оролцуулж, ёс зүйн зөрчилгүй, мэндлэх хүндлэх ёсыг оюутан бүрт хэвшүүлэх зорилгоор "Хамтын зүтгэл, амжилтын үндэс" уралдааныг зарлан амжилттай явуулж байна. Уралдааныг тухайн өдрийн жижүүр анги өдөр өдөрт нь дүгнэж долоо хоногоор дүнг нэгтгэн тэргүүлсэн бүлэг ангид сургуулийн "Туг", хамгийн сүүлд орсон бүлэг ангид "Арай ч дээ" нэртэй туузыг өгч аялуулсаар байна.
Уралдаан 2021.10.18 - 2021.11.18-ны хооронд зохион байгуулагдаж өндөрлөх бөгөөд энэ хугацаанд бүлэг ангиудын өрсөлдөөн ширүүсч, оюутнуудын идэвхи чармайлт улам нэмэгдсээр байна.

Image

Image

Image

Image
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС