МӨРӨӨДЛӨӨ БҮТЭЭЖ БУЙ ЗАЛУУС

· 1 минут зарцуулна
Thumbnail

"Их Засаг" ОУИС-ийн оюутны "IX Бага-Олимп" спортын их наадам 2023 оны 03/16-03/31-ны хооронд спортын 14 төрлөөр амжилттай зохион байгууллагдлаа. "Мөрөөдлөө бүтээ" уриатай зохион байгууллагдсан IX наадмын аварга сургуулиар Их Засаг-Хууль зүйн сургууль 97 оноотойгоор шалгарсан бол дэд байранд 69 оноогоор Чингис Соосэ сургууль удааллаа. "IX Бага-олимп"- д Их Засагийн 8 салбар сургуулийн 1000 гаруй тамирчид өрсөлдөж 310 оюутан алт, мөнгө, хүрэл медаль болон өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав. Оюутны насны гайхалтай нэгэн дурсамж, хэзээч мартагдашгүй мөчийг хамтдаа өнгөрүүлж хүсэл мөрөөдлийнхөө нэгээхэн алхамыг амжилттай хийлээ залуус.

ImageImageImageImageImageImage
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС