“Наурызын баяр”

· 1 минут зарцуулна
Thumbnail

Хаврын урь орж, нэгэн шинэ жил эхэлснийг тэмдэглэдэг Исламын эртний уламжлалт баяр нь “Наурызын баяр” буюу “Нарны баяр” юм.Энэ баяраар казах айлууд көже хэмээх идээ бэлтгэж ах дүү хамаатан, садан айл хотлоороо бие биенээ дайлж, билэг дэмбэрэлтэй үгс хэлэлцэн баярладаг заншилтай. Их Засаг ОУИС жил бүр “Наурызын баяр”-ыг уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн бөгөөд энэ удаад ч сургуульдаа суралцаж байгаа казах оюутнуудаа урьж Хаврын баяр, Нарны баяраа хамтдаа сайхан тэмдэглэлээ.2009 онд Наурызыг ЮНЕСКО-гоос хүн төрөлхтний соёлын өвийн биет бус бус өвийн төрөлд бүртгэж авсан байдаг. Мөн 2010 онд НҮБ-ын ассамблейн ерөнхий чуулганы 64 –р хуралдаанаар Наурызийг Олон улсын өдөр хэмээн тунхаглаж тогтоол гаргажээ. Хаврыг урьж нарны баяраа тэмдэглэж Наурызийн давтагдашгүй өв соёл, зан заншлаа тодотгосон Их Засаг ОУИС –н нийт Казак оюутнуудаа сурлагын өндөр амжилт хүсч амьдралд нь аз жаргал ерөөе.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС