ОЮУТНЫ ДОТУУР БАЙРНЫ БҮРТГЭЛД ХАМРАГДАХЫГ ХҮСВЭЛ ДАРААХ ХОЛБООСООР ЗОЧИЛНО УУ.

· 1 минут зарцуулна
Thumbnail

Бүртгэл явагдаж баталгаажуулах хугацаа:

Их Засаг ОУИС-ийн оюутны дотуур байранд орох бүртгэлийг дараах эрэмбийн дагуу хийнэ. Үүнд:

  • I курсийн оюутнууд: 2023 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн 10.00 цагаас эхлэн өрөөгөө сонгон байрны төлбөрөө төлж баталгаажуулна.
  • II-IV курсийн оюутнууд: 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 10.00 цагаас эхлэн өрөөгөө сонгон байрны төлбөрөө төлж баталгаажуулна.

Байранд орох хугацаа:

Бүртгэлээ баталгаажуулсан оюутнуудыг 2023 оны 08 дугаар сарын26-ны өдрийн 09.00 цагаас эхлэн дотуур байранд хүлээн авна.

Бүртгүүлэхэд анхаарах:

  • Сайтад нэвтэрч өөрийн gmail хаягаар орж мэдээллийг бөглөнө.
  • Хичээл нь хаана орохоос хамаарч цогцолбороо сонгоно. Их засаг цогцолборт хичээллэх оюутнууд Их засаг, Чингис соосэ цогцолборт хичээллэх оюутнууд Чингис соосэ гэсэн сонголтыг хийнэ.

Сонголтуудыг давхар сонговол байрны сонголт гарч ирэхгүй, тиймээс өөрийн хайж буй сонголтуудаа зөв хийнэ үү.

Төлбөр төлөхдөө:

  1. Байрны төлбөр төлөхдөө: Интернэт банкны QPay цэсээр төлбөрөө төлнө, гүйлгээний утга программаас автоматаар өгөгдөх тул өөрчилж болохгүй.
  2. Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл аймгийн элсэгчид 20 хувийн хөнгөлөлттэй /ЭЕШ-ийн оноо хүрсэн байх/, хөнгөлөлтөө хасч төлбөрөө төлнө. Жишээ нь: 800,000 өрөө сонгосон бол 800,000-160,000 = 640.000 төгрөг төлнө.
Image
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС