ОЮУТНЫ УЛСЫН АВАРГЫН 2023 ӨНДӨРЛӨЖ ИХ ЗАСАГ МАНЛАЙЛЛАА!

· 3 минут зарцуулна
Thumbnail

Монгол Улсын оюутны аварга шалгаруулах 2023 оны тэмцээнүүд 04 дүгээр сарын 1-нээс 05 дугаар сарын 12-нд спортын 11 төрлөөр зохион байгуулагдан өндөрлөж дүнгээ гаргалаа. Олон төрөлт нэгдсэн тэмцээний зорилго нь оюутны дунд Универсиадын үзэл санааг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг оюутан залуучуудын дунд хөгжүүлэх, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, спортоор бие даан хичээллүүлэх, тэдний спортын идэвхи сонирхлыг өрнүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, олон улс, дэлхий оюутны спортын зуны XXXI наадамд оролцох Монголын баг тамирчдыг сонгон шалгаруулахад чиглэгдэн явагдсан билээ.Тэмцээнүүдэд МУИС, “Их засаг” олон улсын их сургууль, Мон-Алтиус ДС, Үндэсний БТДС, ШУТИС, МУБИС, Аварга дээд сургууль, АШУҮИС, СЭЗИС, Глобал удирдагч их сургууль, ХИС, МҮИС, Отгонтэнгэр их сургууль, Олон улсын Улаанбаатарын их сургууль, Рояаль ОУИС, СЭЗИС, Сити их сургууль, ҮБХИС, ХҮИС, ХААИС, Этүгэн их сургууль гэсэн 30 орчим баг тамирчид оролцсон юм.Оюутны УАШТ нь волейбол, гандбол, жүдо, модон бөмбөг, сагсан бөмбөг, 3х3, спорт аялал, таеквондо, футзал, чөлөөт бөх, шатар, ширээний теннисний төрлүүдээр явагдан, 13 спортын заал, танхим, талбайд зохиогдлоо.Энэ удаагийн оюутны УАШТ-ий онцлог нь нэгдсэн дүнг бүх спортын төрөлд тухайн их, дээд сургуулийн баг тамирчид хүртсэн медалийн тоо, чанарыг үндэслэн гаргаж дүгнэсэн юм. Энэхүү үзүүлэлтээр:Нэгдүгээр байрт: 12 алт, 5 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны доктор, профессор Н.Ням-Осор захиралтай “Их Засаг” ОУИС тэргүүн байрыг эзлэв.Хоёрдугаар байрт: 10 алт, 8 мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн амжилтаар шинжлэх ухааны доктор, профессор Л.Алтанцэцэг захиралтай Үндэсний БТДС удаах байрт шалгарлаа.Гуравдугаар байрт: 8 алт, 10 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн, Монгол Улсын Гавьяат багш М.Өсөхбаяр захиралтай “Мон-Алтиус” дээд сургуулийн баг орлоо.Дөрөвдүгээр байрт: 8 алт, 6 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн амжилтаар Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор Д.Бадарч захиралтай МУИС баг тамирчид шалгарлаа.Тавдугаар байрт: 6 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн доктор, дэд профессор О.Баатарцогт захиралтай ХААИС шагналт байранд багтлаа.Зургаадугаар байрт: 5 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж Ч.Сэлэнгээ захиралтай “Рояаль” ОУИС эхний 6 байрт шалгарч алт, мөнгө, хүрэл, медаль, хүндэт өргөмжлөл, цом, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.Ирэх 2024 онд биеийн тамир, спортын тухай хуулийн 17.2 дах заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын дагуу “Монгол Улсын оюутны спортын VI наадам” зохион байгуулагдана. Энэхүү наадмыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, БТСУХ, МОСХ-ноос хамтран зохион байгуулах юм. Энэхүү наадам нь оюутны дунд 2005, 2009, 2013, 2017, 2022онд явагдан ийнхүү 2024 оноос эхлэн дэлхийн оюутны Универсиадын жишгийн дагуу хоёр жилд нэг удаа Засгийн газраас зохиогдохоор болсон.2024 ОНД БОЛОХ VI UNIVERSADI ОЮУТНЫ ИХ НААДАМД ИХ ЗАСАГЧУУД АМЖИЛТАЙ БАТАТГАХ, АВАРГА АА ХАМГААЛАХ ТОМХОН ДААЛГАВАРТАЙ БОЛЛОО

ImageImageImageImageImage
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС