Спортын 2-р их наадам амжилттай болж өндөрллөө

· 1 минут зарцуулна
Thumbnail

Намрын энэ л өдрүүдэд “ Хүннү” группийн харьяа,салбар компани, сургуулиудын багш ажилчдын дунд “Хүннү спорт фестиваль 2020” спортын 2-р наадам амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулаа.

Энэ наадам нь салбар компаниудын ажилтан ажилчид багш нарын эрүүл мэндийг дэмжиж биеийн тамир спортод хамруулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж өөр хооронд нь спортоор нөхөрлүүлж танилцуулах зорилготой билээ.

Оролцогчдын идэвхи оролцоог харгалзан: Спортын тэмцээнүүд, Энтэртаймент хөтөлбөр,хөгжөөн дэмжигчдийн оролцоо гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явууллаа.

Спортын их наадамд Сагсан бөмбөг,Цахим спорт тоглолт, Олс таталт,Ханан хад,Биллярд,Ширээний теннис,Шатар,Даам, Байрнаас уртад харайлт, Дартс, Волейвол гэсэн төрлүүдээр тэмцэлдэж хурд хүч авьяас самбаагаа сорьсон юм.

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС