Гоо засалч

ГОО ЗАСАЛЧ

Хөтөлбөрийн танилцуулга

ОЮУТНЫ МЭДЛЭГ

Үйлчлүүлэгчийг угтах, үйлчлэх, үдэх, үйлчлүүлэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн үйлчлүүлэгчийн санал хүсэлтийг сонсож, гоо сайхны онцлог болон арьс арчилгаа, массаж хийх, нүүр будалт, хөмсөг хэлбэржүүлэх, иллэг хийх, эмчлилгээний гоо сайхны үйлчилгээг үзүүлэх мэдлэгүүдийг эзэмшинэ.

ОЮУТНЫ ЧАДВАР

Арьсны бүтэц, ашиглаж буй гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлага, арьсанд тохирох шинж чанарыг мэдэх, хувийн зохион байгуулалттай, хурдан шаламгай, гар болон нүдний баримжаатай, гарын эв дүйтэй, гоо сайхны мэдрэмжтэй, хөдөлгөөний эвсэлтэй, анхаарал төвлөрөлт, өнгөний мэдрэмж, уран сайхны мэдрэмжтэй байх, шийдвэр гаргах, ажлын ачаалал даах чадваруудыг эзэмшүүлнэ.

ОЮУТНЫ ХАНДЛАГА

Гоо зүйн мэдрэмжтэй, хувийн зохион байгуулалт сайтай, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй, сэтгэл зүйн хувьд тогтвортой, асуудлыг шинжлэх, тодорхойлох, шийдвэрлэх, бусдыг хүлээн зөвшөөрөх, зорилгод хүрэх, манлайлах, зөв дадал хандлагыг өөртөө бий болгоно.

МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛҮҮД

  • Мэргэжлийн гадаад хэл,
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах,
  • Амьдрах ухааны ур чадвар эзэмших,
  • Хувь хүний санхүү, бизнес, аж ахуй эрхлэх,
  • Гамшгаас хамгаалах

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД

  • Арьсанд нөхөн сэргээх үйлчилгээ хийх,
  • Энгийн болон гоёлын будалт хийх, гар хөлийн хумс арчлах будах,
  • Уран сэтгэмжит нүүр будалт хийх,
  • Хумсны загвар зохион бүтээх, гар хөлийн хумс уртасгах, хөмсөг шивэх, хэлбэржүүлэх

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ

Гоо сайхны салонд зочилсон үйлчлүүлэгч бүрийг сэтгэл ханамжтай, гоо үзэсгэлэнтэй өөртөө итгэлтэй, үйлчлүүлэгчийн хүсэлд нийцүүлэн үйляилж, сэтгэл ханамжийг бий болгодог өвөрмөц онцлог давуу талуудтай.

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  • Гоо сайханч
  • Бариа засалч
  • Гоо засалч
  • Маникюр
  • Педюкир
  • массажист
  • Арьс арчилгааны мэргэжилтэн
  • Дадлагын багш

Танд туслах

Монгол Улс Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж, Их Засаг цогцолбор

info@ikhzasag.edu.mn

линк