Эрдэм мэдлэгийн уурхай болсон ИЗОУИС-ийн дэргэд чадварлаг мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгоор ИЗОУИС-ийн ректор Монгол Улсын Гавъяат багш, Шинжлэх ухааны доктор профессор Н.Ням-Осорын санаачлагаар 2007 онд байгуулагдсан манай сургууль өдгөө 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Монгол улсын боловсролын болон хөдөлмөрийн зах зээлд Нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан, Цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан, Хэвлэлийн дизайнч, Нярав/ төлбөр тооцоо, цалин хөлсний/, Худалдааны газрын үндсэн ажилтан, Барилгын засал чимэглэлч, Тогооч, Хувцас дизайнч, Үсчин, Зочид буудал зоогийн газрийн үйлчилгээний ажилтан, Гоо сайханч зэрэг мэргэжлийн чиглэлээр өндөр мэдлэг чадвар бүхийн мэргэжилтэнг бэлтгэж байна. Одоо тус сургуулийн захирлаар Д.Даваадорж, сургалтын менежерээр Л.Болортуяа тэргүүтэй нийт 20 гаруй багш ажилтантай, 300 гаруй суралцагчид суралцаж байна. Үүсэн байгуулагдсанаас хойш 600 гаруй суралцагчид 2 мэргэжлээр амжилттай суралцан төгсөж төгсөгчдийн 80 гаруй хувь нь ажлын байртай болсон байна
Тус сургуулийн удирдлагын багт захирал ардын боловсролын тэргүүний ажилтан Д. Даваадорж, сургалтын албаны дарга Л. Болортуяа, нийгмийн ажилтан П. Мөнх-Эрдэнэ, захирлын туслах Х. Оюун-Эрдэнэ нар ажиллаж байна. Нийт 20 гаруй багш ажиллаж байгаагаас Солонгос мэргэжилтэн багш 2, Хятад мэргэжилтэн багш 4 байна. Профессорын багийн ахлагчаар доктор, /Ph.D/ дэд профессор Б. Доржханд, Мэргэжлийн хөтөлбөрийн удирдагчаар А. Ганцэцэг, Ерөнхий эрдмийн хөтөлбөрийн удирдагчаар Н. Оюунгэрэл, Мэдээлэл технологи хариуцсан ажилтнаар И. Нямсүрэн нар ажиллаж байна.