Хамгийн хүнд мөртлөө үр өгөөжтэй ажил бол хүнд ном зааж сурган, хүн болгон төлөвшүүлэх билээ. Мэдлэг оюун нь тэгширч, зан, төлөв, мөс, чанар нь төлөвшсөн байхыг цогц боловсрол гэдэг. Цогц боловсрол эзэмшсэн, олон нийтийн ажилд хувь нэмэрээ оруулж байгаа хүмүүсийг хаан ч ойр дотноор хүлээн авч хүндэлдэг. Тийм мэргэжилтэн бэлтгэн гаргахыг бид зорьж байгаа бөгөөд оюутнууд маань маш шаргуу сайн суралцан төгсч ирээдүйд Монгол, Солонгос, Хятадыг холбох оюуны гүүр болно гэдэгт итгэлтэй байна. Багш оюутнуудын маань амжилт бүтээл арвин байхыг ерөөлийг дэвшүүлье.
Захирал: Ардын боловсолын тэргүүний ажилтан Д.Даваадорж
ИЗИС-ийн гадаад харилцаа өргөжин тэлж, байгаагийн нэг илрэл болсон Солонгос Монголын хамтарсан ЖЭСАН ЧИНГИС ХААН ГАДААД ХЭЛ СОЁЛЫН СУРГУУЛЬ 2005-2006 оны хичээлийн жилд 4 багш, 1 бүлэг, 30 оюутантай үүд хаалгаа нээж байсан бол 2013-2014 оны хичээлийн жилд Гадаад харилцааны ажилтан, Солонгос орон судлаач, Хятад хэл орон судлаач, Банкны эдийн засагч орчуулагч, Даатгалын эдийн засагч, Англи хэлний орчуулагч гэсэн 6 мэргэжлээр 17 бүлэг 350 гаруй оюутантай бакалаврын сургалтын үйл ажилгаагаа эрхэлж байна. Энэ хугацаанд Монгол, Солонгос, Хятад, Англи багш нар мөр зэрэгцэн ажиллсаны үр дүнд 5 удаагийн төгсөлтөөр Солонгос хэл-орон судлаач мэргэжлээр 74, Хятад хэл орон судлаач мэргэжлээр 196, Агнли хэлний орчуулагчаар 18, Банкны эдийн засагч-нягтлан бодогч мэргэжлээр 45, Банкны эдийн засагч орчуулагчаар 19 оюутан төгсгөн гаргаснаас 21 нь Бүгд Найрамдах Солонгос улсад магистрантурт суралцахаар явж, нийт 352 төгсөгчдийн 80% нь ажлын байртай болоод байна.
Солонгос хэл — орон судлалын хоёр, гуравдугаар курсын оюутнуудыг Монголд ажиллаж байгаа Солонгосын компаниудад танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийж байна. Банкны эдийн засаг мэргэжлээр суралцагсад ТХБ Хадгаламж банк, ХААН банк зэрэг томоохон банк болон банк бус санхүүгийн байгууллатуудад дадлага хийх боломжоор хангагдсан. Түүнчлэн оюутны эзэмшиж буй чадвар чадамжийг дээшлүүлэх зорилгоор онц сурсан, нийгмийн идэвхи сайтай оюутнуудад 200 — 500 мянган төгрөгийн тэтгэлгийг жил бүр олгодог. Үүнд оюутны тоо хязгааралдаггүй. Монгол —Солонгосын Намянжүгийн үндэсний төвийн тэтгэлгийг жил бүр 10— 12 оюутныг тогтмол хамруулдаг. Мөн энэ хугацаанд 2 оюутныг Солонгос улсад 10 хоног, 2 оюутныг Хятад улсад 14 хоног аялуулж, 1 оюутныг улсын зардлаар Солонгос улсад суралцуулахаар явууллаа. Оюутны авъяас чадвар, бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон үр өгөөжтэй өнгөрүүлэх, бие хүн хамт олныг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор ИЗОУИС —ийн хэмжээнд Жэсан Чингис хаан сургууль өөрийн нэрэмжит хэд хэдэн ажлыг уламжлал болгон зохиодог
№ | Хөтөлбөрийн нэр | Мэргэжил | ЭЕШ 1, 2 | Мэргэшил | Хугацаа |
---|---|---|---|---|---|
1 | Агаарын IT /агаарын тээврийн IT | Нийгмийн тухай мэдлэг, Англи хэл, Математик, Монгол хэл | |||
2 | Тусгай хэрэгцээт боловсролын багш /бага, дунд/ | Нийгмийн тухай мэдлэг, Математик, Монгол хэл | |||
3 | Зочид буудал зоогийн газрын менежмент | Нийгмийн тухай мэдлэг, Математик, Монгол хэл | |||
4 | Банк санхүү | Нийгмийн тухай мэдлэг, Математик, Монгол хэл | |||
5 | Онгоцны үйлчлэгч | Англи хэл, Монгол хэл | |||
6 | Удирдлагатай онгоцны инжене | ||||
7 | Онгоцны засварын инженер | Англи хэл, Монгол хэл | 4 жил | ||
8 | Маркетинг | Нийгмийн тухай мэдлэг, Математик, Монгол хэл | |||
9 | Нийгмийн тухай мэдлэг, Англи хэл, Математик, Монгол хэл | Нийгмийн тухай мэдлэг, Англи хэл, Математик, Монгол хэл | |||
10 | Хэвлэл мэдээлэл, зар сурталчилгааны ажилтан | Нийгмийн тухай мэдлэг, Математик, Монгол хэл | |||
11 | Зочид буудал аялал жуулчлалын маркетинг | Нийгмийн тухай мэдлэг, Математик, Монгол хэл | |||
12 | Нийгмийн тухай мэдлэг, Математик, Монгол хэл | Нийгмийн тухай мэдлэг, Математик, Монгол хэл | |||
13 | Онгоцны нисгэгч | Англи хэл, Монгол хэл |