ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Их Засаг ОУИС-ийн номын сангийн эрхэм зорилго: Бид уншигч хэрэглэгчдэдээ олон улсын стандартад нийцсэн, хүртээмжтэй, чанартай номын сангийн үйлчилгээ үзүүлж, судалгаа, шинжилгээ, инновацын үйл ажиллагааг дэмжих замаар мэдлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Түүх, соёл, шинжлэх ухааны мэдээллийг орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан цахим болон хэвлэмэл хэлбэрээр хүргэх замаар боловсрол, судалгаа, шинийг санаачлагчдын хөгжлийг дэмжинэ.гэсэн зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.
Их Засаг Олон Улсын Их Сургууль нь:
Номын сангийн орчинг сайжруулж, уншигч хэрэглэгчид номын санд ном уншихаас гадна амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх тал дээр таатай нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Номын сангийн фондын баяжилтын хувьд: Нийт ном сурах бичгийг хэлний байдлаар нь ангилан авч үзвэл:
Монгол хэлээр 78,4%
Орос хэлээр 11,6%
Англи хэлээр 6.9%
Бусад хэлээр 3,1% (Япон ,Солонгос, Хятад)-ийг эзэлж байна.
Бүх ном, сурах бичгийг (100000) орчим ном сурах бичгийг Мон Коха программаар цахим каталогт оруулсанаас гадна PDF хувилбараар 1000 гаруй нэр төрлийн ном, сурах бичгийг цахим хэлбэрт оруулаад байна. Цахим номын сангийн хаяг : Catalog.ikhzasag.edu.mnОюутнууд цахим каталог ашиглан хайлт хийх, эрэлт ихтэй ном сурах бичгийг цахим хувилбараар унших хэрэглэх боломжоор хангагдаад байна.
Их Засаг ОУИС-ийн номын сангийн хэмжээнд сүлжээнд холбогдсон 56 компьютер бүхий электрон уншлагын танхимтай.
Шалгалт шүүлгийн үеэр Төв номын сан тусгай цагийн хуваарь гарган 24 цагаар ажилладаг бөгөөд бусад номын сангууд 2 ээлжээр ажилладаг тул номын сан өдөр бүр 09.00-20.00 цагт нээлттэй байж оюутнууд амралтын өдрөөрөө ч номын сангаар үйлчүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн.
Номын сан бүрд 11 оюутны бүрэлдэхүүнтэйномын сангийн зөвлөлийг ажиллуулж байгаа нь номын санчдад туслах, оюутнууд номын сангийн бүхий л үйл ажиллагаанд оролцох, санал хүсэлтээ илэрхийлэх, оюутан оюутандаа зүй ёсны шаардлага тавьж сурах, номтой нөхөрлөх зэрэг олон сайн талтай ажил болж байгаа юм.
Цаашид цахим номын сан байгуулах төсөл боловсруулж, хэрэгжүүлэх, номын сангийн техник тоног төхөөрөмж, програм хангамжийг сайжруулах, хүний нөөцийг чадваржуулах, зохиогчийн эрхийг хамгаалах асуудлыг шийдвэрлэх, цахим номын сангийн үйлчилгээг бий болгох, Rfid номын сангийн автоматжуулалтын цогц системийг нэвтрүүлэх зэрэг ажлуудыг дэс дараалалтай хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Шинэ номын мэдээлэл
Их Засаг ОУИС мэдлэгийг үйлдвэрлэгч, баялгийг бүтээгчдийг төрүүлэх, оюутан суралцагчдын ажил амьдралын баталгааг хангахад чиглэгдсэн сургалт, судалгаа, инновацийн бүтээлч чадамжтай, судалгааны их сургууль байна.
Номын сангийн алсын хараа
Их Засаг ОУИС-ийн Төв номын сан нь дэлхийн жишигт нийцсэн, мэдээллийн технологийн дэвшлийг бүрэн нэвтрүүлсэн, судалгаа, сургалт, инновацыг дэмжсэн мэдлэгийн төв байж, уншигч хэрэглэгчдэд хүртээмжтэй, тав тухтай, оюуны үнэт баялгийг түгээгч байгууллага байна.
Номын сангийн эрхэм зорилго
Бид уншигч хэрэглэгчдэдээ олон улсын стандартад нийцсэн, хүртээмжтэй, чанартай номын сангийн үйлчилгээ үзүүлж, судалгаа, шинжилгээ, инновацын үйл ажиллагааг дэмжих замаар мэдлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Түүх, соёл, шинжлэх ухааны мэдээллийг орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан цахим болон хэвлэмэл хэлбэрээр хүргэх замаар боловсрол, судалгаа, шинийг санаачлагчдын хөгжлийг дэмжинэ.
Номын сангийн үнэт зүйлс
✅Тав тухтай орчин – Уншигч, судлаачдад таатай, ая тухтай орчинг бүрдүүлнэ.
✅Ёс зүй ба хариуцлага – Олон улсын номын сангийн мэргэжлийн ёс зүй, үйлчилгээний өндөр стандартыг мөрдөнө.
✅Дэвшилтэт технологи – Мэдээллийн технологид суурилсан номын сангийн үйлчилгээг хөгжүүлж, хэрэглэгчдэд цахим болон ухаалаг үйлчилгээ санал болгоно.
✅Хэрэглэгч төвтэй үйлчилгээ – Номын сангийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг эрхэмлэнэ.
ИХ ЗАСАГ ОУИС-ИЙН ТӨВ НОМЫН САНГИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
ДАВАА-БААСАН
09:00-13:00
14:00-20:00
БЯМБА-НЯМ
10:00-13:00
14:00-18:00
ӨДРИЙН ЗАВСАРЛАГА 13:00-14:00 ДАВАА ГАРАГ БҮРИЙН 9:00-13:00 ЦАГТ ДОТООД АЖИЛТАЙ.
ЧИНГИС СООСЭ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
ДАВАА-БААСАН
09:20-13:00
14:20-20:00
БЯМБА-НЯМ
10:00-13:00
14:00-18:00
7 ХОНОГ БҮРИЙН ДАВАА ГАРАГТ 09:00-14:00 ЦАГИЙН ХООРОНД ДОТООД АЖИЛТАЙ
ИХ ЗАСАГ ОУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
ДАВАА-БААСАН
09:00-13:00
14:00-12:00
БЯМБА-НЯМ
10:00-13:00
14:00-18:00
ӨДРИЙН ЗАВСАРЛАГА 13:00-14:00
ДАВАА ГАРАГ БҮРИЙН 9:00-13:00 ЦАГТ ДОТООД АЖИЛТАЙ.