Хувцас дизайн
ХУВЦАСНЫ ДИЗАЙНЧ
Хөтөлбөрийн танилцуулга
ОЮУТНЫ МЭДЛЭГ
- Зах зээлийн эрэлтийн судалгаа хийх, ажлаа төлөвлөх
- Материалын бүтэц шинж чанарыг тодорхойлох
- Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмж багаж хэрэгслийг сонгох, ашиглах ажлын байрыг зохион байгуулах,
- Хүний биеийн хэмжээ, стандартад нийцүүлэн эсгүүр үлгэр бэлтгэх
- Шинэ зураг загвар гаргах, зохион бүтээх
- Материалыг сонгож бэлтгэн эсгэх
- Оёмол бүтээгдэхүүнийг оёх технологи
- Бүтээгдэхүүний чанар стандартыг шалгах, захиалагчид хүлээлгэн өгөх
- Анхан шатны бүртгэл хөтлөх, бүтээгдэхүүний эдийн засгийн тооцоо хийх, ашиг алдагдлыг тооцох
ОЮУТНЫ ЧАДВАР
Мэдээлэл авах боловсруулах, эцсийн үр дүнг тооцон гаргах, Материалын шинж чанарыг гадаад байдлаар нь тодорхойлох технологийн дагуу эсгэж, оёх, Материалын дэлгэлт хийх, зураглалыг гүйцэтгэх, тоног төхөөрөмжийг сонгох, Тоног төхөөрөмж багаж хэрэгслийг зөв сонгож ажиллуулах, бага, дунд засвар үйлчилгээ хийх, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа , эрүүл ахуйн шаардлага дүрэм журам, норм нормативыг мөрдөх, Эсгүүр үлгэр гаргах, загварчлах, Бүтээгдэхүүнийг технологийн дагуу оёх, төрөл бүрийн чимэглэл хийх, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллахын зэрэгцээ осолд өртөгсдөд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадваруудыг эзэмшүүлнэ.
ОЮУТНЫ ХАНДЛАГА
- Хувийн зохион байгуулалт сайтай
- Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй
- Сэтгэл зүйн хувьд тогтвортой
- Хичээл зүтгэлтэй
- Цаг баримтлах
МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛҮҮД
- Тоног төхөөрөмж багаж хэрэгсэлтэй ажиллах
- ХАБЭА шаардлагыг хангаж ажиллах
- Материал сонгон ашиглах
- Солонгос хэл
МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үндэс
- Загвар зохион бүтээх, Эсгүүр бэлтгэх
- үндэсний хувцас эсгэх
- оёх
- Европ хувцас эсгэх оёх
ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ
Хувийн зохион байгуулалт сайтай, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй, сэтгэл зүйн хувьд тогтвортой, ачаалал даах, цаг баримтлах хичээл зүтгэлттэй, асуудлыг шинжлэх, тодорхойлох, шийдвэрлэх, багаар ажиллах, бусдыг хүлээн зөвшөөрөх, зорилгод хүрэх, манлайлах, харилцааны үндсэн зарчмыг ашиглан илтгэл санаагаа зөв илэрхийлэх зөв дадал хандлагыг өөртөө бий болгоно.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
- Хувцас эдлэлийн материалын тооцоологч
- Нярав, Хувцасны загвар зохион бүтээгч
- Хувцас эдлэлийн эсгүүрчин
- Хувцас эдлэлийн оёдолчин
- Хувцас эдлэлийн жижиг дунд үйлдвэрийн мастер
- Чанар шалгагч
Танд туслах
Монгол Улс Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж, Их Засаг цогцолбор
info@ikhzasag.edu.mn