Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний ажилтан

ЗОЧИД БУУДАЛ ЗООГИЙН ГАЗРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН

Хөтөлбөрийн танилцуулга

ОЮУТНЫ МЭДЛЭГ

Дэлхий дахинд зочид буудлын хөгжилд сонгодог үйлчилгээ, сонгодог соёлын хэмжүүрийн төрөл болон улам эрчимтэй хөгжиж байгаа тул зочлох үйлчилгээний соёлд суралцуулах, зоогийн газрын зохион байгуулалт хийх, өрөөний үйлчилгээ үзүүлэх зэрэгт шардагдах мэдлэгийг олгоно.

ОЮУТНЫ ЧАДВАР

Суралцагчдад зочин хүлээн авах, үйлчилгээний талаарх танилцуулга хийх, зочныг угтах, үдэх, төлбөр тооцоо хийх , зочныг өрөөнд хүргэж өгөх, цэвэрлэгээ үйлчилгээ хийх, зочны захиалгыг дамжуулах, гүйцэтгэх зэрэг ажил үйлчилгээ хийх мэдлэг чадвар хандлага эзэмших мөн зоогийн газрын үйлчилгээ үзүүлэх зөөгч , бармен бэлтгэгч хийх зэрэг ур чадваруудыг эзэмшинэ.

ОЮУТНЫ ХАНДЛАГА

  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй
  • Сэтгэл зүйн хувьд тогтвортой
  • Хичээл зүтгэлтэй
  • Цаг баримтлах

МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛҮҮД

  • Зоогийн газрын зохион байгуулалт
  • Зочид буудлын зохион байгуулалт
  • Зочид буудлын өрөө цэвэрлэгээ үйлчилгээ
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал мөрдөж ажиллах
  • Тоног төхөөрмжтэй ажиллах

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД

  • Хоол ундааны үйлчилгээ үзүүлэх
  • Кофе ундааны цэсээр үйлчлэх
  • Зочин хүлээн авах албаны үйлчилгээ
  • Өрөөний цэвэрлэгээ үйлчилгээ хийх

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ

Улсын болон хувийн жижиг дунд үйлдвэр байгуулан ажиллуулах буюу энэ чиглэлийн аж ахуйн нэгжид мэргэжлийн дагуу Зочид буудал, зоогийн газрын өрөө, зоогийн ширээ ажлын байрыг оновчтой зохион байгуулах, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн эрүүл ахуй, аюулгүй байдлын дүрмийг хангаж ажиллуулах, шаардлагатай нөхцөлд яаралтай анхны тусламж үзүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг баримтлан ажиллахад шаардах мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлнэ.

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  • Зочид буудал зоогийн газрын үйлчилгээний ажилтан
  • Өрөөний үйлчлэгч
  • Зөөгч
  • Бармен
  • Зохион байгуулагч

Танд туслах

Монгол Улс Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж, Их Засаг цогцолбор

info@ikhzasag.edu.mn

линк