ИХ ЗАСАГ СЭТГҮҮЛИЙН ТУХАЙ

Олон улсын их засаг их сургууль эрдэмтэн багш, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийн үнэ цэнийг нь өсгөх, нийтийн хүртээл болгох, мэдлэгийг хуваалцах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор шинжлэх ухаан, судалгааны “Их засаг” сэтгүүлийг 1999 оноос эрхлэн гаргасан юм. Их засаг сэтгүүл нь эрх зүй, олон улсын харилцаа, хууль сахиулахуй, аюулгүй байдал, анагаах ухаан, санхүү, эдийн засаг, инженер, технологи, урлаг судлал, дизайн, инноваци гэх мэт нийгэм, байгаль, техникийн шинжлэх ухааны бүтээлийг эмхэтгэн гаргадаг хянан магадлагаа бүхий сэтгүүл юм.

Тус сэтгүүл нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс БНФУ-ын Парис хотноо байрлах ISSN олон улсын төвд албан ёсоор бүртгэгдэж Олон улсын стандарт дугаар (InternationalStandardSerialNumber)-тай сэтгүүл болсноор дэлхийн хэмжээнд хэвлэмэл болон цахим хэлбэрээр хэвлэгдэн гардаг эрдэм шинжилгээний бүтээлүүдийн санд багтан хадгалагдах боломжтой болсон. Сэтгүүлийн хэвлэмэл дугаар ISSN: 3079-0468, цахим дугаар ISSN: 3079-0476 болно.

Их засаг сэтгүүл нь ашгийн төлөө бус үйл ажиллагаатай бөгөөд сэтгүүлд нийтэлсэн эрдэм шинжилгээний бүтээл нь зохиогчийн оюуны өмч гэж үзнэ.

Нээлттэй байх бодлого

Эрдэм шинжилгээний бүтээлийн эх бичвэрийн олон улсын жишиг нь судлаачийн зүгээс өөрийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг бусдад тодорхой, ойлгомжтой, шинжлэх ухаанчаар хүргэх, нийтийн хүртээл болгох, хэлэлцүүлэх, мэтгэлцэх, бүтээлийн үнэ цэнийг бий болгох боломжийг эрдэмтэн, судлаачдад цаг хугацаа, орон зайнаас үл хамааран олгодог давуу талтай байдаг.Их засаг сэтгүүл нь судлаач, хэрэглэгчдэд нээлттэй байх бодлогыг баримтлах бөгөөд цахим болон хэвлэмэл хэлбэрээр унших, бусдад түгээх, хэвлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зорилгоор цахим хэлбэрийг татаж авах, үнэ төлбөргүй ашиглах боломжийг олгоно.

Судлаачийн ёс зүйн асуудал

Судлаач хүн өөрийн эрдэм шинжилгээний бүтээлийг нийтийн хүртээл болгох, судлаачийн чансаагаа дээшлүүлж дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд судлаачийн ёс зүйгбаримтлан ажиллах нь чухал байх тул тус сэтгүүл эрдэмтэн, судлаачдаас эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ёс зүйг баримтлан ажиллахыг шаардана.

Хэвлэн нийтлэх ёс зүйн асуудал

Их засаг сэтгүүл нь ИБУИНВУ-д төвтэй Нийтлэлийн ёс зүйн хороо (Community on Publication Ethics COPE)-ноос гаргасан нийтлэлийн ёс зүйн дүрэмд нийцсэн үйл ажиллагааг явуулна.

Сэтгүүлийг эрхлэн гаргагч байгууллага

Их засаг олон улсын их сургууль, Улаанбаатар хот, Монгол Улс

Бүтээлийн хариуцлагын асуудал

Эрдэм шинжилгээний бүтээлийн агуулгыг зохиогч бүрэн хариуцах бөгөөд нийтэлсэн бүтээлийн агуулгад Их засаг олон улсын их сургууль хариуцлага хүлээхгүй болно.

Олон улсын бүртгэлийн сангийн мэдээлэл

Их засаг сэтгүүл нь олон улсын бүртгэлийн Google scholar, Research4 life, DOAJ зэрэг нээлттэй мэдээллийн сүлжээнд хамрагдах хүсэлтээ хүргүүлсэн болно.

Logo
© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС