БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ, ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Сэтгүүлд ирүүлэх бүтээлийг тухайн жилийн 4, 10 дугаар саруудад хүлээн авч, хянан магадлагаа хийсний дараа шаардлага хангасан бүтээлийг 6, 12 дугаар саруудад эмхэтгэн олны хүртээл болгоно.
Зохиогч бүтээлээ
Их засаг сэтгүүлийн Редакцын зөвлөлийн journal@ikhzasag.edu.mn цахим хаягаар дээр дурдсан хугацаанд ирүүлнэ.
Их засаг сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлж буй эрдэм шинжилгээний бүтээл нь тус сэтгүүлийн бүтээлд тавигдах шаардлагыг хангасан байх бөгөөд бүрэн болон хэсэгчилсэн байдлаар хангаагүй бол хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Их засаг сэтгүүлийн Редакцын зөвлөлөөс нийтлэхээр шийдвэрлэсэн тухай бичгээр өгсөн шийдвэрийг зохиогч хүлээн авснаас 3 хоногийн дотор нийтлүүлэх төлбөр болох 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг Их засаг олон улсын их сургуулийн дансанд шилжүүлснээр хэвлэлт баталгаажна.