БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Өгүүллийн төрөл:

Эмпирик судалгааны (Empirical research article)

  • Судлагдсан байдлын тойм (Literature review article)
  • Онолын (Theoretical article)
  • Арга зүйн судалгааны (Methodological article)
  • Тохиолдол шинжлэх буюу кейс судалгааны (Case studies)
  • Туршилтын үр дүнг илтгэх (Experimental research)
  • Тоон судалгааны (Quantitative research article)
  • Чанарын судалгааны (Qualitative research article)

Өгүүллийн бүтэц (IMRAD):

  • Сэдэв (Title)
  • Хураангуй (Abstract)
  • Түлхүүр үгс (Keywords)
  • Удиртгал (Introduction)
  • Судалгааны арга зүй (Methods)
  • Үр дүн (Results)
  • Хэлэлцүүлэг ба Дүгнэлт (Discussion and Conclusion)
  • Талархал (Acknowledgement, байжболно/not recommended)
  • Ном зүй (References, APA)

Бичилтэд тавигдах шаардлага:

Эх бичвэрийн цаасны хэмжээ А4, бичвэрийн хэмжээ хуудасны тал бүрээс 2 см, мөр хоорондын зай “1,15”, үсгийн хэв “Times New Roman”, үсгийн өндөр “12”, MS Word, хэл зүйн болон техникийн алдаагүй, зохиогчийн болон оюуны бүтээлийн эрхийг зөрчөөгүй, ашигласан эх сурвалжийн эшлэл, зүүлт, тайлбарыг тодорхой бичсэн байна.

Бүтээл нь тодорхой онолд үндэслэсэн, шинжлэх ухааны судалгааны арга зүйд суурилан тулгамдсан асуудлыг илрүүлж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн, бодит үнэлэлт, дүгнэлт өгсөн байна.

Өгүүллийн эхэнд зохиогчийн овог, нэр, байгууллага, ажил, албан тушаал, боловсрол зэрэг, эрдмийн цолыг монгол, англи хэлээр бичих бөгөөд байгууллага, ажил, албан тушаалыг товчлохгүй. Цахим хаягийг оруулж болно. Түүнчлэн хураангуй, түлхүүр үгсийг монгол, англи хэлээр бичнэ.

Хүснэгт, зургийн дугаарлалтыг байрласан дарааллаар, гарчиг нь мөр голлож бичигдэх ба хүснэгт, зургийн доод хэсэгт эх сурвалжийг заавал дурдана.

Logo
© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС