Байгууллагын магадлан

Их засаг ОУИС алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлж “Мэдлэгийг үйлдвэрлэгч, баялгийг бүтээгчдийг төрүүлэх, оюутан суралцагчдын ажил амьдралын баталгааг хангахад чиглэгдсэн сургалт, судалгаа, инновацийн бүтээлч чадамжтай, судалгааны их сургууль байна” гэсэн залгамж холбоо бүхий эрхэм зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Их засаг ОУИС нь олон улсад 2010 онд Ази номхон далайн бүсийн чанарын сүлжээний гишүүн болсон бөгөөд 2014, 2017 ондуудад Их Британийн Үндэсний Магадлан Итгэмжлэх зөвлөлөөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн, үндэсний хэмжээнд дээд боловсролын байгууллагын анхны магадлан итгэмжлэлийг 2000 онд, 2005 онд хоёр дахь удаагийн магадлан итгэмжлэлийг, 2015 онд гурав дахь шатны, 2018 онд дөрөв дэхь удаагаа байгууллагын магадлан итгэмжлэлд амжилттай шалгагдаж сургалтын үйл ажиллагааг 29 дахь жилдээ амжилттай явуулж байна.

Image
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС