Багш, бага ангийн

БАГШ БАГА АНГИЙН БОЛОВСРОЛ

Хөтөлбөрийн танилцуулга

ОЮУТНЫ МЭДЛЭГ

Хэл шинжлэлийн гол гол салбаруудын хөгжил, зүй тогтол, онол хэрэглээний уялдаа, судалгааны арга барил, чиг хандлагын тухай, Бага ангийн хүүхдийг бичиг үсэгт сургах, түүнд тулгуурлан монгол хэл, математик, хүн байгаль, хүн нийгмийн анхны мэдэгдэхүүнийг эзэмшүүлэх аргазүйн талаар онолын ойлголт, Бага насны хүүхдийн физиологи, сэтгэлзүй, сурган хүмүүжүүлэх зүйн онцлог, зүй тогтол, чиг хандлагын талаарх мэдлэг, Ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургуулийн бага боловсролын сургалтын онцлог, суралцагчдын сонирхол, сэтгэхүй, хэл ярианы хөгжлийн талаар мэдлэг эзэмшүүлэх

ОЮУТНЫ ЧАДВАР

Монгол хэл, математик, хүн байгаль, хүн нийгэм, технологи, дүрслэх урлаг, дуу хөгжим зэрэг бага ангийн хичээлийг орчин үеийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх онол аргазүй, болон бусад шинжлэх ухааны холбоо харилцаанд тулгуурлан зааж сургах, Хүүхдийг багаас нь аман болон уран зохиол, ном унших, яруу сайхан ярих, бичих, арифметикийн бодлогыг алдаа мадаггүй бодох, байгаль эх орноо хайрлан дээдлэх, хүсэл сонирхол төрүүлэх, авьяас чадварыг нь хөгжүүлэх, Орчин үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрийгөө хөгжүүлэх, Суралцагчдын мэдлэг, чадвар хүмүүжлийн төвшинд судалгаа хийж тодорхойлон, цаашдын хүмүүжил, сургалтын ажлын агуулга, арга барилыг боловсруулах чадварыг тус тус эзэмшинэ

ОЮУТНЫ ХАНДЛАГА

Нийгмийн хариуцлага, мэргэжлийн ёс зүй, аливаа зүйлийг цаг хугацаанд нь чанартай, үр дүнтэй гүйцэтгэх, тасралтгүй сайжруулах хандлага төлөвшүүлэх, Үйл ажиллагааны хүрээнд бусдын үзэл бодлыг хүндэтгэн харилцах, санаачлагатай, үр дүнтэй хамтран ажиллах

МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛҮҮД

  • Бага боловсролын математикийн онол,
  • Боловсрол судлалын үндэс,
  • Монгол бичиг,
  • Монголын уран зохиол,
  • Орчин цагийн монгол хэл,
  • Сургалтын онол арга зүй,
  • Хичээнгүй бичиг,
  • Хүн нийгэм дидактик,
  • Хүн орчин дидактик,
  • Хүний хөгжлийн сэтгэл судлал,
  • Хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй,
  • Хүүхдийн уран зохиол

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД

  • Бага боловсролын биеийн тамирын дидактик,
  • Бага боловсролын математикийн дидактик,
  • Бага боловсролын монгол хэлний дидактик,
  • Бага боловсролын хөтөлбөр боловсруулах арга зүй,
  • Багшлахуй ба суралцахуйн үндэс,
  • Боловсролын сэтгэл судлал,
  • Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх онол арга зүй,
  • Дүрслэх урлаг дидактик,
  • Дуу хөгжим дидактик,
  • Сурган хүмүүжүүлэх зүй,
  • Тусгай хэрэгцээт боловсрол,
  • Хүүхдийн сэтгэл судлал

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ

Хөтөлбөрийг өөрийн орны болон Үндэсний жишиг /загвар/, стандартын шаардлагуудад ойртуулах, нийцүүлэх үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байна, Олон улсад магадлан итгэмжлэгдсэн тул тус хөтөлбөрөөр төгсөгчийн диплом Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах гэрээтэй тул оюутнууд цалинтай дадлага хийж гүйцэтгэх, цаашлаад төгсөөд ажлын байртай болох боломжтой

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  • Багш,
  • Бага ангийн боловсрол

ЭЕШ-1

  • Монгол хэл,
  • Физик,
  • Математик

ЭЕШ-2

  • Математик,
  • Монгол хэл,
  • Физик,
  • Хими,
  • Биологи,
  • Нийгмийн тухай мэдлэг,
  • Англи хэл,
  • Орос хэл,
  • Газарзүй,
  • Монголын түүх

Ур Чадвар: /"Бага ангийн багш мэргэжил сонгосон шалтгаан, мэргэжлийн онцлог" эсээ бичих

Танд туслах

Монгол Улс Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж, Их Засаг цогцолбор

info@ikhzasag.edu.mn

линк QR