Элсэлтийн журам

Элсэлтийн журам

Хичээлийн жилд их засаг ОУИС-д оюутан элсүүлэх журам
Нэг. Ерөнхий зүйл
1.1 Энэхүү журмыг Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013.03.18 ны А/79 тоот тушаалаар баталсан "Оюутан элсүүлэх журам”-нд нийцүүлэн боловсруулав.
1.2 ИЗОУИС-д оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3 Аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх үйл ажиллагааг аймаг, орон нутагт томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулна.
1.4 Улаанбаатар хот дахь элсэлтийн үйл ажиллагааг оюутан элсүүлэх журмын дагуу ИЗОУИС-ийн Улаанбаатар хотоос элсэлт авах хотын комисс зохион байгуулна.
1.5 ИЗОУИС НЬ нүүдлийн соёл иргэншлийн тулгуур төвийн хувьд хөдөө орон нутгаас оюутан түлхүү элсүүлэх бодлогыг баримтална.
1.6 Төрийн захиргааны байгууллагын захиалга, зах зээлийн эрэлт, хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргийг харгалзан удирдах зөвлөлөөс тогтоосон хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.
1.7 Энэхүү журам болон элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой нэмэлт Мэдээллийг www.ikhzasag@ ikhzasag@.edu.mn, www.ikhzasag.edu. mn портал сайт болон www.facebook.com/ikhzasag/гэсэн фэйсбүүк хаягаар авч болно.
Хоёр. Оюутан элсүүлэх хөтөлбөр мэргэжлийн чиглэл
2.1 Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан элсэлтийн ерөнхий шалгалтын оноог үндэслэн оюутан элсүүлнэ.
2.2 Гадаадын болон гадаад суралцах иргэд ИЗОУИС-д элсүүлэхэд монгол улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй дүйцэх бичиг баримтыг үндэслэнэ.
2.3 Дараах хөтөлбөр, мэргэжлүүд дээр оюутан элсүүлэх бөгөөд хөтөлбөр, мэргэжлийн чиглэл тус бүрд харгалзах хичээлүүдийн аль нэгээр элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байна ОУИС-д Элсэлтийн буртгэл, мэргэжил, сонголт
3.1 Элсэлтийн буртгэл, мэргэжил сонголтыг Улаанбаатар хотод
Гурав. Буртгэл, мэргэжил сонголтыг www.ikhzasag.edu.mn хаягаар Хичээлийн төв байранд дээрх өдрүүдэд явагдана.
3.2 Хөдөө орон нутгаас элсэхийг хүсэгчдийн хувьд энэхүү журмын 2.2 дах хэсэгт заасан элсэлтийн ерөнхий шалгалт босго оноог хангасан төгсөгчдийг бүртгэнэ.
3.3 Элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.
Үүнд: ИЗОУИС-д элсэхийг хүсэгчдийн бүртгэлийн хуудас Ерөнхий шалгалтын хуудас Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, диплом Суралцагчийн хувийн хэрэг зийн хувьд аримтална Иргэний үнэмлэхний хуулбар Чээж зураг 3%
Журмын 4.1-4.4 дахь заалтуудад хамаарах болзлыг хангасан бол зохих баримт бичгийн баталгаажуулсан хуулбар яналтын Бүртгэлийн хураамж 5000 төгрөг, нэг хураамжаар бүх бүлгүүдэд бүртгүүлэх боломжтой.
ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ
Шинэ оюутнууд
1. Шаардагдах материал
1. 2. Паспортны зориулалтын хэмжээтэй цээж зураг, 2 хувь Боловсролын гэрчилгээний хуулбар
3. I. ИРГЭНИЙ үнэмлэхний хуулбар - хувийн мэдээлэл, виза болон бусад доор хийн зүйлс АГЧ НЬ 1 Бүх шинэ сурагчдын шалгуур нь сонгосон ангийхаа хүрээнд байх.
II. Сургуульд элсэхэд шаардлагатай материалууд эх хувиараа ба ресен то Ачилсэн те хуулбараар байх.
III. Бусад сургуулиас ИЗОУИС-д шилжин суралцах оюутнууд тухайн сургуулиас чөлөөлсөн шийдвэр батламжийг авчирч өгнө.
IV. Анкетийг шилжүүлэн дамжуулсан тохиолдолд түүнийг дахин хянаж баталгаажуулсан байна.
2. Шаардлага хангаагүй материалыг хүлээн авахгүй.
I. Өргөдөл болон материал хүлээж авч буй газар бүх шаардлагатай зүйлсийг танилцуулсан байх
II. Шаардлагатай гэж үзвэл элсэгчийн суралцах курсыг доошлуулах
III. Санхүүгийн үүрэг хариуцлагын хүрээнд тохиролцсон байх
IV. Элсэлтийн шаардлага хангаагүй элсэгчийг хүлээн авахгүй байх
V. Элсэгч ярилцлаганд орж хэлний түвшингөө шалгуулах ёстой. Шалгалтын дүнгээс хамаарч аль курст суралцах нь шийдвэрлэгдэнэ. Мөн энэ дүнг сурагчийн хувийн хэрэгт хийнэ.
3. Нэмэлт мэдээлэл: Элсэгчид доорх мэдээллийг өгсөн байх шаардлагатай.
1. ИЗОУИС-Д элсэхээр хүсэлт гаргасан суралцагчдын анкет болон бүх материалын мэдээлэл болохыг баталж гарын үсэг зурна.
II. Хэрэв элсэгчийн өгсөн мэдээлэл хуурамч байвал элсэгч тухайн хуурамч мэдээллийнхээ бүх хариуцлагыг хүлээнэ.
4.Санхүүгийн асуудал:
1. Элсэгч ИЗОУИС-тай тохиролцсоны дагуу төлбөрийг төлөх ба үүрэг хариуцлага хүлээнэ. Хуулийн дагуу элсэгчдийн бүртгэл элсэлт, санхуугийн асуудалд өөрчлөлт оруулах эрхтэй. Зарим тохиолдолд эдгээр өөрчлөлтүүд бүртгэл болон элсэлтийнхээ ракцыг гүйцэлдүүлсэн оюутнуудад хамааралгүй. / Телберийг буцааж олгох асуудлыг холбогдох журмаар шийдвэрлэнэ.
1 Элсэгч нь сургалтынхаа төлбөрийг ИЗОУИС-тай байгуулсан гэрээнийхээ хурээнд хийнэ.
1 Элсэгч нь 12 сар болон түүнээс дээш хугацаанд суралцах тохиолдолд төлбөрийг хэсэгчлэн төлж болно. Хэсэгчилсэн төлбөр төлөлт нь нэмэлт төлбөр шаарддаг.
IV. Tөлбөрийг хэсэгчлэн төлөхөөр сонгосон суралцагч нэмэлт төлбөрийг дуустал гелж болно.
ОЮУТНУУД
V. Хэсэгчилсэн төлбөрийг хариуцсан этгээд нь өөр зүйлд буруу ашигласан тохиолдолд хариуцлага хүлээх ба тухайн төлбөрийг 14 хоногийн дотор төлж барагдуулсан байна.
6. Суралцахаас татгалзуулах:
А. Элсэгч нь өөрийн хүслээр дараах тохиолдолд суралцахаас татгалзаж болно.
1. Визний асуудал шийдэгдээгүйн улмаас Монголд суралцах боломжгуй
II. Хувийн хүндэтгэх шалтгааны улмаас суралцахгүй болсон шийдвэрээ уулах ёстой. хичээл эхлэхээс дор хаяж 7 хоногийн өмнө мэдэгдэнэ. Хичээллэх хугацааны зөрчил гаргасан тохиолдолд нэмэлт торгууль ноогдуулна.
III. Хичээл эхэлсэн тохиолдолд сургуулиас гарах хүсэлтийг Ректорт өргөдөл гарган шийдвэрлүүлнэ. В. Биеийн эруул мэндийн байдлын улмаас сонгосон курсын хичээлийг судалж чадахгуй тохиолдолд элсэгчийг татгалзуулна. Энэ тохиолдолд боломжит хувилбар хичээлийг санал болгоно. Энэ нь төлбөрийн буцаан олголтонд хамаарахгуй.
Оюутны бичиг баримт
1. Элсэлтийн маягтыг бөглөсөн байна.
11. ИЗОУИС-1 суралцахаар сонгосон оюутнууд өргөдлийн маягт болон бусад бичиг баримтыг ярилцлага болон англи хэлний шалгалт өгөхдөө авчирсан байх. Эдгээр бичиг баримт суралцагчийн хувийн хэрэгт
II. Сурах явцын үнэлэлт нь суралцагчийн хувийн хэрэгт байнга баяжилт болж орно

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ГАДААДЫН ИРГЭНИЙГ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  • Монгол улсын Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хуульд нийцүүлэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрэм, журмыг үндэслэн Их Засаг олон улсын их сургуульд (цаашид ИЗОУИС гэнэ) дээд боловсролын бакалаврын хөтөлбөрт гадаадын иргэнийг элсүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
  • Хоёр улсын хоорондын гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны гэрээний дагуу болон хувийн шугамаар суралцах гадаадын иргэнийг элсүүлэх үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
  • Бакалаврын хөтөлбөрт гадаадын иргэнийг элсүүлэх үйл ажиллагаанд ил тод, шударга, мэдээлэл, зар сурталчилгаа үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй байх зарчмыг баримтална.

Хоёр:Элсэгчдэд тавигдах шаардлага

2.1. Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн, улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулж, дүйцүүлсэн батламж авсан иргэн байх бөгөөд энэ нөхцлийг хангасан гадаадын иргэнийг бакалаврын хөтөлбөрт элсүүлнэ. 

2.2. Тухайн хөтөлбөрт элсэгч гадаадын иргэн нь 2.1-д заасан боловсролын зэргийг нотлох баримт бичгийн баталгаажсан хуулбарыг ирүүлнэ.

2.3.Элсэгч сургуулийн элсэлтийн журамтай танилцаж, элсэлтийн системд бүртгүүлнэ.

2.4. Элсэгч нь англи хэлийг шаардлага хангах түвшинд эзэмшсэн байх ба элсэн ороход нь түвшин тогтоох шалгалт авна.

2.5. Хөтөлбөрийн онцлогоос хамаарч бүрэлдэхүүн сургууль, мэргэжлийн тэнхим, профессорын судалгааны багаас бусад шаардлагыг тавьж болно.

Гурав. Элсэн суралцах хүсэлт гаргах

3.1. Их засаг олон улсын их сургуулийн дээд боловсролынзэрэг олгох хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй гадаадын иргэн нь гадаад харилцааны алба (oyuka.iziu@gmail.com) хаягаар бүртгүүлнэ.

3.2. Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт элсэх хүсэлтийг хичээлийн жилд 2 удаа зохион байгуулна.

3.3. Хичээлийн жилийн намрын улиралд элсэн суралцах бол 6 сарын 20-оос 9 сарын 20-ны хооронд, хаврын улиралд элсэн суралцах бол 2 сарын 1-ээс 3 сарын 1-ний хооронд тус тус хүсэлтээ гаргаж бүртгүүлнэ.

3.4. Бичиг баримтыг дутуу бүрдүүлсэн, холбоо барих хаяг тодорхойгүй тохиолдолд бүртгэлээс хасна.

3.5. Хүсэлтээ 3.3-т заасан хугацаанаас хойш гаргасан бол хүлээн авахгүй.

Дөрөв. Элсэгчийн бүрдүүлэх бичиг баримт

4.1. Элсэхийг хүссэн гадаадын иргэн нь 3.3-т заасан хугацаанд дараах бичиг баримтуудыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

-Тухайн улсын иргэний үнэмлэхийн хуулбар

- Паспортын хуулбар (Хүчинтэй хугацаа 1-ээс жил байх)

-Өмнөх боловсролындиплом, гэрчилгээний хуулбар түүний монгол хэр дээр баталгаат орчуулгын газраар орчуулуулсан хувь

-3*4 хэмжээтэй цээж зураг 3 хувь

-Дипломын QR кодтой лавлагааны англи дээрх хувь

-Анкет

4.2. Их засаг олон улсын их сургуульд бүрдүүлж өгсөн бичиг баримтыг хүсэлт гаргагчид буцаан олгохгүй.

Тав. Хүсэлтийг шийдвэрлэх, хариу мэдэгдэх

5.1. Элсэлт, бүртгэл хариуцсан нэгж хүсэлт болон бүрдүүлэх бичиг баримтыг хүлээн авч дууссаны дараа ажлын 14 хоногийн дотор хянаж, холбогдох хөтөлбөр хариуцсан бүрэлдэхүүний сургуульд хүргүүлж, элссэн тухай шийдвэр гаргуулна.

5.2.Шаардлага хангасан гадаадын иргэнийг Их засаг олон улсын их сургуулийн Ректорын тушаалаар элсэлтийг баталгаажуулна.

5.3. Элсэлтийн шийдвэрийг үндэслэн холбогдох алба, нэгж гадаадын иргэнд холбогдох мэдээллийг өгсөн байна.

5.4.Гадаадын иргэн нь бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн тохиолдолд бүртгэхгүй бөгөөд элссэн тохиолдолд суралцах эрхийг цуцална.

Зургаа. Сургалттай холбоотой төлбөр, хураамж

6.1. Их засаг олон улсын их сургуулийн удирдах зөвлөлнь гадаадын иргэний судлах хичээлийн багц цагийн төлбөр, элсэлтийн хураамж, оюутны байрны төлбөрийн хэмжээг жил бүр шинэчлэн тогтоож,батална.

6.2. Элсэгч нь Сургуулийн хөнгөлөлт эдлэх журамд зааснаас бусад тохиолдолд сургалтын төлбөр, оюутны байрны төлбөр, ном сурах бичиг зэрэг зардлыг өөрөө хариуцна.

Долоо. Бусад

7.1. Их засаг олон улсын их сургуульд суралцагч гадаадын иргэн нь Монгол Улсын хууль тогтоомж, Их засаг олон улсын их сургуулийн дүрэм журмыг сахин биелүүлж, Монгол Улсын түүх, соёл, ёс заншилдхүндэтгэлтэй хандана.

7.2. Элсэгч нь суралцах эрх авснаас хойш тухайн улирлынсургалт эхлэхээс 7-14 хоногийн өмнө гадаад харилцааны албанд бүртгүүлэх ба сургалтын нэгдсэн албанаас Их засаг олон улсын их сургуулийн сургалтын мэдээллийн систем ашиглах хэрэглэгчийн нууц үгийг авна.

7.3. Их засаг олон улсын их сургуульд суралцах гадаадын иргэний хүсэлт шийдвэрлэгдсэнээс хойшхи Монгол Улсад ирэх, оршин суух, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой асуудлыг гадаад харилцааны алба хариуцна.

. .

REGULATIONS FOR THE ENROLLMENT OF FOREIGN CITIZENS IN MASTER'S AND DOCTORAL PROGRAMS AT IKH ZASAG INTERNATIONAL UNIVERSITY

1. General Provisions

1.1. This regulation governs the enrollment of foreign citizens in master's and doctoral programs at Ikh Zasag International University (hereinafter referred to as IZIU) in compliance with the General Law on Education, the Law on Higher Education of Mongolia, and the regulations approved by the central administrative body responsible for education.

1.2. The regulation aims to facilitate the enrollment process for foreign citizens wishing to study at IZIU under intergovernmental agreements, cooperation contracts, or private arrangements.

1.3. The enrollment process adheres to the principles of transparency, fairness, and accessibility, with accurate and clear communication in all information and advertisements.

2. Requirements for Applicants

2.1. Foreign citizens with a bachelor's degree or higher are eligible for master's programs, while those with a master's degree or higher are eligible for doctoral programs.

2.2. Applicants must submit verified copies of documents proving their qualifications as outlined in 2.1.

2.3. Applicants must familiarize themselves with the university's admission rules and register in the enrollment system.

2.4. Applicants must demonstrate proficiency in English. A proficiency test will be administered during the admission process.

2.5. Depending on the specifics of the program, additional requirements may be set by the respective school, department, or research team.

3. Application Process

3.1. Foreign citizens wishing to apply for degree programs at IZIU must register via the Foreign Relations Office (email: oyuka.iziu@gmail.com).

3.2. Applications for master's and doctoral programs are accepted twice a year.

3.3. Applications for the fall semester must be submitted between June 20 and September 20, while applications for the spring semester must be submitted between February 1 and March 1.

3.4. Applications with incomplete documents or unclear contact information will be disqualified.

3.5. Late submissions beyond the deadlines specified in 3.3 will not be accepted.

4. Required Documents for Enrollment

4.1. Applicants must submit the following documents by the deadlines outlined in 3.3:

  1. A copy of their national identification card
  2. Passport copy (valid for at least one year)
  3. Copies of previous educational diplomas and certificates with certified Mongolian translations
  4. Three 3x4 cm passport-sized photos
  5. QR code-enabled verification of diplomas (in English)
  6. Resume (CV)

4.2. Submitted documents will not be returned to the applicant.

5. Decision-Making and Notification

5.1. The admissions unit will review applications and documents within 14 business days and forward them to the relevant academic department for a final decision.

5.2. Eligible applicants will be officially admitted by the order of the Rector of IZIU.

5.3. Relevant offices will provide necessary information to the admitted applicants based on the enrollment decision.

5.4. If any documents are found to be falsified, the application will be rejected, or the admission revoked.

6. Fees and Payments

6.1. The Board of Directors of IZIU determines and updates the tuition fees, admission fees, and dormitory fees for foreign students annually.

6.2. Except for cases outlined in the tuition discount policy, applicants are responsible for tuition fees, dormitory fees, and other costs, such as textbooks and study materials.

7. Miscellaneous

7.1. Foreign students must comply with Mongolian laws, adhere to the university's rules, and respect Mongolia’s history, culture, and traditions.

7.2. Enrolled students must register with the Foreign Relations Office 7–14 days before the semester begins and obtain user credentials for the academic information system from the Academic Office.

7.3. The Foreign Relations Office will handle issues related to the arrival, residency, and employment of foreign students in Mongolia after admission.

ЦАХИМ СУРАЛЦАГЧИЙН БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ТЕХНИКИЙН

ОНЦГОЙ ШААРДЛАГА

Дараах шаардлагуудыг хангасан байнгын ажиллагаатай суурин эсвэл зөөврийн компьютертой байх/

  • CPU: i3 ба түүнээс дээш
  • RAM: 2GB ба түүнээс дээш
  • HDD: 256GB ба түүнээс дээш
  • Вэбкамер: 1280 х 720 (720р)/ үйлдвэрээсээ вэб камертэй

Нөүтбүүкт хамаарахгүй

  • Микрофон: /Үйлдвэрээс микрофонтой нөүбүүкт

хамаарахгүй/

  1. Компьютер ашиглах суурь мэдлэг, ур чадварт суралцсан байх
  2. Өөрийн компьютерийн үйлдлийн системийг бүрэн

ажиллагаатай байлгах

3)Тогтвортой интернет холболттой байх

- Интернетийн холболтын доод хурд 3Mb/s байх

4) Хэрэглээний програмуудаар тоноглогдсон, бүрэн ашиглах

чадвартай байх

  • Microsoft Office-ийн програмуудыг бүрэн эзэмшсэн байх
  • Видео файл тоглуулагчтай байх /mp4, mpeg, mov, avi

файл уншдаг байх/

  • PDF файл уншигчтай байх /Adobe PDF Reader эсвэл өөр

Ижил төрлийн хүн програм/

  • Интернет хөтөчтэй байх/ Google FireFox/

Logo
© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС