Багш, Сургуулийн өмнөх боловсролын

БАГШ СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

Хөтөлбөрийн танилцуулга

ОЮУТНЫ МЭДЛЭГ

Сургуулийн өмнөх насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, багшийн үйл ажиллагааны чиглэл, ёс зүйн талаарх ойлголт

ОЮУТНЫ ЧАДВАР

Сургалтын үйл ажиллагааны эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлагыг хангаж ажиллах, эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах ур чадварыг эзэмшүүлэх

ОЮУТНЫ ХАНДЛАГА

Нийгмийн хариуцлага, мэргэжлийн ёс зүй, аливаа зүйлийг цаг хугацаанд нь чанартай, үр дүнтэй гүйцэтгэх, тасралтгүй сайжруулах хандлага төлөвшүүлэх, Үйл ажиллагааны хүрээнд бусдын үзэл бодлыг хүндэтгэн харилцах, санаачлагатай, үр дүнтэй хамтран ажиллах

МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛҮҮД

  • Биеийн тамир, эрүүл мэнд заах арга зүй,
  • Боловсрол судлалын үндэс,
  • Боловсролын сэтгэл судлал,
  • Сургалтын онол арга зүй,
  • Сурган хүмүүжүүлэх зүй,
  • Хүн орчин дидактик,
  • Хүний хөгжлийн сэтгэл судлал,
  • Хүүхдийн биеийн анатоми физиологи,
  • Хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй,
  • Хүүхдийн сэтгэл судлал,
  • Хүүхдийн уран зохиол,
  • Хүүхдийн хоол тэжээл судлал

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД

  • Бага насны хүүхдийн эрүүл ахуй, асаргаа сувилгаа,
  • Багшлахуй ба суралцахуйн үндэс,
  • Бүжиг, бүжиг заах арга зүй,
  • Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх онол арга зүй,
  • Дүрслэх урлаг дидактик,
  • Дуу хөгжим дидактик,
  • Математик энгийн төсөөлөл хөгжүүлэх арга зүй,
  • Сургалтын технологи, сургалтыг дэмжих арга зүй,
  • Хөтөлбөр боловсруулах арга зүй,
  • Хүүхдийн хэл яриа хөгжүүлээх арга зүй

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ

Хөтөлбөрийг өөрийн орны болон Үндэсний жишиг /загвар/, стандартын шаардлагуудад ойртуулах, нийцүүлэх үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байна, Олон улсад магадлан итгэмжлэгдсэн тул тус хөтөлбөрөөр төгсөгчийн диплом Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах гэрээтэй тул оюутнууд цалинтай дадлага хийж гүйцэтгэх, цаашлаад төгсөөд ажлын байртай болох боломжтой.

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

Сургуулийн өмнөх боловсролын багш, цэцэрлэгийн багш

ЭЕШ-1

  • Монгол хэл 400
  • Нийгэм 400

ЭЕШ-2

  • Ур чадвар 480

Ур Чадвар: /"Цэцэрлэгийн багш мэргэжил сонгосон шалтгаан, мэргэжлийн онцлог" эсээ бичих

Танд туслах

Монгол Улс Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж, Их Засаг цогцолбор

info@ikhzasag.edu.mn

линк QR