БАТЛАВ: ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН
РЕКТОР Н.НЯМ-ОСОР
ИЗОУИС-ИЙН НОМЫН САНГИЙН ДҮРЭМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- Номын сан нь Монгол Улсын “Номын сангийн тухай” хууль, бусад Монгол Улсын хууль, тогтоомжууд,БСШУ-ны сайдын 2007 оны “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх” тухай 415-р тушаал, БСШУ-ны сайдын 2006 оны хамтарсан “ Ном хэвлэлийг дахин үнэлэх тухай” 357/406 дугаар тушаал, MNS5742:2019 стандартын “Номын сангийн орчны нөхцөл” эрх бүхий байгууллагаас гаргасан стандарт, нормативыг мөрдлөгө болгоно.
- Номын сан нь өөрийн байгууллагын эрхэм зорилгоо тодорхойлж, “Стандартад нийцсэн орчин үеийн төхөөрөмж бүхий мэдээлэл, үйлчилгээний төв” болон хөгжих зорилт тавин, дотоод, гадаад мэдээллийн сүлжээнд нэгдэж, олонулсын болон дотоодын номын сангуудтай ном, хэвлэл, мэдээлэл солилцох замаар үйлчилгээний цар хүрээгээ өргөтгөж ажиллана.
- Номын сан нь багшлах бүрэлдэхүүн, суралцагсдад шинжлэх ухаан технологийн чиглэлээр мэдлэг боловсролоо хөгжүүлэх, өргөн хүрээтэй хүмүүнлэгийн боловсрол эзэмших, мэдээлэл арга зүйн үйлчилгээ үзүүлэх таатай орчин бүрдүүлэн мэдлэгийн нөөц сан, сургалтын үйл ажиллагааг дэмжих түшиц газар юм.
- Номын сан нь сургалт, эрдэм шинжилгээний бүтээлийг зохих стандартындагуу хадгалж, арвижуулж байхын зэрэгцээ ном зүй, номын сан судлалын чиглэлээрэрдэм шинжилгээ, судалгааны ажил хийн, сургалт явуулдаг байна.
ХОЁР. НОМЫН САНГИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦ
- Номын сан нь ИЗОУИС-ийн Их Засаг Чингис хаан цогцолборын захирлын харъяалалд үйл ажиллагаа явуулах ба ажлаа тайлагнан шийдвэрлүүлж байх
- Номын сангийн эрхлэгчийг хүний нөөцийн газраас сонгоншалгаруулалт хийж,ИЗОУИС-ийн ректор томилно.
- Номын сангийн эрхлэгч нь номын сангийн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, номын сангийн үйл ажиллагаанд холбогдох асуудлаар тушаал, шийдвэр гаргуулах, номын сангийн сан хөмрөг, үйлчилгээг стандартын түвшинд байлгана. Төв болон салбар номын сангуудын үйл ажиллагааг арга зүй,удирдлагаар хангах, номын сангийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж авахад оролцоно.Төв болон салбар номын сангийн ажилтнуудын ажлын байрнытодорхойлолтыг боловсруулж, батлуулан мөрдүүлэх, номын сангийн жил бүрийн төсвийн төсөл боловсруулах, захиранзарцуулах, төсвийн зарцуулалтын тайланг гаргадаг байна.
- Номын сангийн эрхлэгч нь номын сангийн хөгжлийн бодлого боловсруулж ажиллах, номынсангийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг удирдлага,зохион байгуулалтаар хангах, номын сангийн ажиллах цагийн хуваарь, номын сангийн үйлчилгээ, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.
- Номын сангийн эрхлэгч нь номын сангийн ажилтнуудын ажлын тайланг хэлэлцэн үнэлэлт,дүгнэлт өгч, багаар ажиллах чадвар, мэдлэгийн түвшин, ахиц ачааллыгүндэслэн ИЗОУИС-ийн номын сангийн нэгж дотор сэлгэн ажиллуулах болоншаардлагатай тохиолдолд мэргэжлийн ур чадвар, багааражиллах чадвар, дутагдсан номын тооцоог хийж дуусгасан байдал, уншигчдынсанал, гомдлыг харгалзан ажлын хариуцлага алдах зэрэгт албан тушаалын зэрэглэлийг өсгөх, бууруулах саналыггарган шийдвэрлүүлдэг байна.
- Номын сангийн ажилтан холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчсөн,хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зохих арга хэмжээ авахсаналыг номын сангийн эрхлэгч ИЗОУИС-ийн захиргаанд тавьж шийдвэрлүүлнэ.Номын сангийн эрхлэгчийн ажил үүрэгт ИЗОУИС-ийн цогцолборын захирал хяналт тавьжажиллана.
- Номын сан нь өөрийн дотоод удирлагын үйл ажиллагааны бүхий л хүрээнд баримтлах хэм хэжээ бүхий дүрэмтэй байна. Номын сан нь албан ёсны баталгааны тэмдэгтэй байна.
- Номын сан нь эрдэмтэн багш, оюутан суралцагсад, ажилтан, ажилчид уншигч хэрэглэгчдийн саналыг үндэслэн ном, сурах бичиг, тогтмол хэвлэлийн жагсаалт гарган сургуулийн төсөвт тусгуулан номын фондыг байнга баяжуулж байна.
- Номын сангийн барилга байгууламж нь олон улсын стандарт ICO 17799:2003 “ Архив, номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага стандарт”-ын шаардлагыг хангасан байна.
- Номын сан нь номын фонд, эрдэм шинжилгээний уншлагын танхим, чөлөөт сонголттой уншлагын танхим, уншлагын танхим гэсэн хэсгүүдтэй байна.
- Номын сангийн номын фондын бүрдүүлэлт нь: Эрдэмтэн багш, ажилтан, оюутан суралцагсад уншигч хэрэглэгчдийн хэрэгцээг хангахуйцаар шилж сонгосон, орчин үеийн техник технологи, шинжлэх ухааны хөгжилд нийцсан, танин мэдэхүйн болон утга зохиол, нийгэм соёлын, мөн цахим ном гэх мэтээр номын сангийн фондоо бүрдүүлэн норматив стандартыг хангасан байвал зохино.
- Сургуулийн нийт оюутны тоо, номын сангийн фондын хэмжээ, сургалтын чиглэл, мэргэжлийн онцлог, багш, оюутны судалгаа шинжилгээний ажлын эрэлт хэрэгцээ зэргээс хамаарч номын сангийн бүтэц, номын санчийн орон тооны асуудлыг MNS5742:2019 стандартад нийцүүлэн тогтооно.
- Номын сан нь уншигч, хэрэглэгчдийн тав тухтай орчинг бүрдүүлж, MNS5742:2019 стандартыг хангасан нөхцөлийг бүрдүүлэн ажиллана.
- Номын санчдын мэргэжил, боловсролыг дээшлүүлэх ажлыг сургуулийн захиргаа дэмжиж ажиллана.
- Номын сангийн ажилтнуудын зайлшгүй гүйцэтгэвэл зохих үүрэгт ажлыгүнэлэх, дүгнэх, үр дүнг тооцох болон тухайн ажилтан өөрийн албан тушаалд тавигдахшаардлагыг хэрхэн хангаж байгааг тогтоох зорилгоор аттестатчилна.
- Номын сангийн үйл ажиллагаа ба ИЗОУИС-ийн сургалт эрдэм шинжилгээнийажлын холбоог хангахын тулд номын сангийн дэргэд зөвлөх, номын сангийн ажилд туслах үүрэг бүхий “Номынсангийн зөвлөл” ажиллана.
- Номын сангийн зөвлөлийн бүрэлдэхүүн 11-13 гишүүнээс бүрдэнэ.Үүнд: Бүрэлдэхүүн сургуулиудын төлөөлөл 8-9, номын сангийн төлөөлөл 1-2,бусад алба хэлтсээс 1-2 гишүүн ажиллана;
- Номын сангийн зөвлөлийн гишүүн нь ИЗОУИС-д гурваас дээш жилтасралтгүй ажилласан, номын сангийн идэвхтэй уншигч, номын санг хөгжүүлэхчин хүсэлтэй байна;
- Номын сангийн зөвлөлийн гишүүдийг сонгохдоо номын санчдынхурлаар хэлэлцэн хамгийн олон санал авсан нэрсийг ИЗОУИС-ийн цогцолборын захиралд уламжлан томилуулна;
- “Номын сангийн зөвлөл” нь номын сангийн хөгжилд дэмжлэг үзүүлэнномын сангийн эрхлэгчтэй хамтран номын сангийн үйл ажиллагааны хэрэгжилт,үр дүн, бүтэц зохион байгуулалт, үйлчилгээний хүртээмж, чанар, ном бүрдүүлэлтзэрэг асуудлын талаар санал дүгнэлт гарган, хэрэгжүүлбэл зохистой асуудлыг ИЗОУИС-ийн цогцолборын захиралд танилцуулан шийдвэрлүүлэх эрхтэй;
- Номын сангийн зөвлөлөөр хэлэлцэх асуудлыг номын сангийн эрхлэгч хариуцан бэлдэж, зарлан хуралдуулна;Номын сангийн зөвлөлийн гишүүдийн ирц 2/3 хувь нь бүрдсэнтохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно.
ГУРАВ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
- Номын сангийн систем, цахим болон онлайн мэдээллийн сангууд,техник, тоног төхөөрөмж, техникийн сүлжээг хариуцах, зохиогчийн эрхийн зөрчилгүй хэвлэмэл бүтээгдэхүүнийг цахимхэлбэрт шилжүүлж, цахим санг баяжуулах.
- Төв болон салбар номын сангуудын үйлчилгээг харилцан уялдаатай,нэгдсэн байдлаар зохион байгуулах, төв болон салбар номын сангийн номын санчдыг мэргэжлийн аргазүйгээр хангах, чиглүүлэх;
- Уншигчдыг бие даан суралцах, судалгаа хийхэд нь дэмжлэг үзүүлэхзорилгоор номын сангийн каталоги ашиглуулж сургах, номын сан-ном зүйнангилал /номын шифр/-ийг уншиж сургах, ном зүйн бичилтийг стандартын дагуубичиж сургах, мэдээллийн сонголт, боловсруулалт хийх дадал эзэмшүүлэх, онлайн, цахим сан ашиглах сургалтуудыг зохион байгуулах;
- Бүх төрлийн лавлагааг бэлтгэж амаар, бичгээр, утсаар, онлайнаарөгөх, бүртгэл хөтлөх;
- Шинэ номын мэдээ мэдээллийг цахим болон хэвлэмэл хэлбэрээртогтмол мэдээлэх;
- Ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг сэлбэн засах, сэргээн засварлах,хадгалалт хамгаалалтыг сайжруулах;
- Номын санд шинээр ирсэн ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг нэг бүрчилсэн бүртгэлд тусгах, статистик мэдээ, тайлан тооцоог цаг тухайбүрд нь гарган санхүү эдийн засгийн газарт хүлээлгэн өгөх, номын санд шинээр ирсэн ном хэвлэлийн бүтээгдэхүүнд техникажиллагаа хийх, уншлага үйлчилгээнд бэлэн болгох, салбар сургуулийн номын сангуудад хүлээлгэн өгөх,
- Номын санд шинээр ирсэн ном, хэвлэлийн бүтээгдэхүүний мэдээллийгэлектрон каталогт цаг тухай бүрд нь үнэн зөв, бүрэн гүйцэдоруулж, зохион байгуулах;
- Ном хэвлэлийн бүтээгдэхүүний ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоорном хэвлэлийн бүтээгдэхүүнийг түр шилжүүлэх ажлыг салбар нэгжийн хоорондзохион байгуулах;
- Жил бүр сан хөмрөгийн бүтэц, номын эргэлтийн судалгаагхийж, нөхөнбүрдүүлэлтийг хийх;
- Ховор номын мэдээллийн сан бүрдүүлэх, ховор номын цуглуулгатайболох зорилт тавин ажиллах.
- Төв болон салбар номын сангийн фонд, уншлагын танхим дараах чиг үүргийгхэрэгжүүлнэ. Үүнд:
- Сан хөмрөгт хадгалагдаж буй ном хэвлэлийг зохих журмын дагуууншигчдад ашиглуулах, электрон каталог, цахим,онлайн мэдээллийн сангаар уншигчдад үйлчилгээ үзүүлэх;
- Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдалд анхаарлаа хандуулан,үйлчлүүлэгч бүрт таатай сэтгэгдэл төрүүлэхэд анхаарч ажиллах;
- Ном мэдээллийн хангамжийн судалгаа явуулж, ном бүрдүүлэлтэндсанал оруулах, статистик, бүртгэл мэдээг хөтөлж, үр дүнг тайлагнах;
- Ном хэвлэлийг арчлан хамгаалах, сэлбэн засах;
- Сан хөмрөгийн тооллогыг стандарт журмын дагуу заасан хугацаандявуулж үр дүнг нь тайлагнах, дутагдсан номын тооцоог тухай бүрт нь хийж байх,
- Номын сангийн ариун цэвэр эрүүл ахуй, гал усны аюулгүй байдлыгхангах, сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, үйл ажиллагаанд мөрдөгдөх нормнорматив, батлагдсан стандартыг мөрдөн ажиллах
ДӨРӨВ. ТӨСӨВ, CAHXYY, НОМ, ХЭВЛЭЛ БҮРДҮҮЛЭЛТ
- Номын сан нь стандартад заасны дагуу бие даасан төсөвтэй байх ба нэгсуралцагчийн сургалтын төлбөрийн тсдорхой хувийг жил бүр захиргааны зөвлөлөөрхэлэлцэн, номын сангийн төсөвт төвлөрүүлж, бие даасан төсөвтэй нэгжүүдийн адилсанхүүгийн эрхтэй байна.
- Номын сан нь дараах эх үүсвэрээр санхүүжнэ. Үүнд: Сургалтын төлбөр;болон бусад.
- Номын сан нь ИЗОУИС-ийн сургалт, эрдэм шинжилгээний хөтөлбөр, агуулгаднийцсэн ном, нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний материал, хэвлэмэл бусхэвлэлийн бүтээгдэхүүнээр өөрийн сан хөмрөгөө байнга баяжуулж байна
- Номын сангийн ном, хэвлэлийн бүтээгдэхүүний бүрдүүлэлт хийхэд дараахзаалтыг баримтална. Үүнд:Тухайн бүтээлийг сургалтын хөтелбөрт нийцсэн, зайлшгүй бүрдүүлэхшаардлагатай бүтээл болохыг мэргэжлийн профессор багш нарын саналыгүндэслэн Бүрэлдэхүүн сургуулийн захирал баталгаажуулан, номын сангийн эрхлэгч хянана;
- Цахим бүтээлийн бүрдүүлэлт хийхэд дараах заалтыг баримтална. Үүнд:
- Сургалтын хөтөлбөрт нийцсэн, зайлшгүй бүрдүүлэх шаардлагатайцахим бүтээлийн бүрдүүлэлтийг хийхэд мэргэжлийн профессор багш нарынсаналыг үндэслэн Бүрэлдэхүүн сургуулийн захирал баталгаажуулна.
- Цахим бүрдүүлэлт хийхэд зохиогчийн эрх эзэмшигчтэй гэрээбайгуулсан байна.
- Цахим материалыг хэвлэж, олшруулах боломжгүй хэлбэрээр номынсангийн системд байршуулж уншигчдад ашиглуулна.
- Бүрэлдэхүүн болон салбар сургуулиуд, ИЗОУИС-дхарьяалалтай Эрдэм шинжилгээний бичиг, сэтгүүл түүнтэй дүйцэхүйц бүтээлийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр номын сандзаавал хүлээлгэн өгдөг байна.
- Номын сан энэхүү журмын 4.9-т заасан бүтээлийг бэлэг хандивынжурмаар үнэгүй бүрдүүлнэ;
- Хэвлэмэл хэлбэрээр гарсан дугаар тус бүрээс 3-аас доошгүйширхэгийг номын санд хүлээлгэн өгөх;
- Цахим хувилбар нь хэвлэмэл бүтээлтэйгээ үг, үсэг, өгүүлбэр, утга,агуулга болон хуудасны дугаарлалт зөрүүгүй, байх, Цахим хувилбарыг текстэн “PDF” хэлбэрийн файлыг CD-д хууланномын санд хүлээлгэн өгөх.
- Тогтмол хэвлэлийн улирал, хагас жилийн захиалгад багтсан сонин,сэтгүүлийг зөвхөн эрх бүхий гэрээт байгууллагаар дамжуулан бүрдүүлнэ. Байгууллагаас бусад албан байгууллага, хувь хүнээс худалдан авахгүй.
- Номын санд шинээр ирсэн ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг стандартын дагуу зохихангиллаар ангилж, бүртгэлд тусган, номын сангийн үндсэн хөрөнгөнд авч, электронкаталогид оруулан, салбар номын сангуудад хүлээлгэн өгч үйлчилгээнд гаргана
ИЗОУИС-ИЙН НОМЫН САНГИЙН ЖУРАМ
НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- Төв болон Салбар сургуулийн номын сангууд нь ИЗОУИС-ийн профессор, эрдэмтэн багш, ажилтан ажилчид суралцагсдад номын сангийн үйлчилгээ үзүүлнэ.
- Уншигч, хэрэглэгч нь номын санд уншигчийн карт нээлгэхдээ иргэний үнэмлэх, оюутны үнэмлэхийг авчирч 1000 төгрөгөөр карт нээлгэнэ. Уншигч хэрэглэгчийн номын сангаар үйлчлүүлэх хугацаа дуусвал 500 төгрөгөөр сунгуулна.
- Багш, ажилтан, докторант, магистрант нарт хоёроос дээш хувьтай номыг 1-3 хоногийн хугацаатай гэрээр олгох ба дараагийн уншигч тухайн номыгзахиалаагүй тохиолдолд хугацааг сунгаж болно.
- Номын сангийн фондын сан хөмрөгт нэг хувь байгаа ном, гар бичмэл, доктор болон магистрындипломын ажил, тогтмол хэвлэлийг гэрээр олгохгүй зөвхөн уншлагын танхимаар олгож үйлчилгээ үзүүлнэ.
- Уншигч номын сангийн ном, хэвлэл, бусад материалыг хугацаандааөгөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоногоос нь хамааран үйлчлүүлэх эрхийг ньтодорхой хугацаагаар түдгэлзүүлэх арга хэмжээ авах ба уншигч эрхээ түдгэлзүүлэхсонирхолгүй тохиолдолд өөрийн хүсэлтээр хэтрүүлсэн хоног тутамд 1000 төгрөгөөралданги тооцуулах боломжтой.
- Уншигч ажлаас чөлөөлөгдөх, түр чөлөө авах, өндөр насны тэтгэвэртогтоолгох, сургуулиас шилжих, төгсөх зэрэг тохиолдолд номын сантай тооцоо хийжтойрох хуудас зуруулсны дараа захиргаа хүний нөөц, сургалтын албаны ажилтнуудхолбогдох материалыг өгч, тушаал шийдвэрийг гаргана. Энэхүү заалтыг зөрчсөнтохиолдолд хариуцлага алдсан ажилтан тухайн уншигчийн нэр дээр байсан номыгөөрөө төлж барагдуулан, номын санг хохиролгүй болгоно.
- Чөлөөт сонголттой уншлагын танхимаас санаатай буюу санамсаргүйбайдлаар ном авч гарсан, ном, хэвлэлийг гэмтээсэн, хуудсыг нь урсан гэмтээсэн, хулгайлахоролдлого хийсэн үйлдлийг ёс зүйн ноцтой зөрчил гэж үзэн “ИЗОУИС-ийн багш, ажилтан,суралцагчийн ёс зүйн дүрэм”-ийн дагуу хариуцлага тооцон сургуулиас хасах хүртэларга хэмжээ авна.
- Хэвлэмэл хэлбэрээр магистр, докторын судалгааны бүтээлийг номын сандхүлээлгэн өгөхдөө “Магистр, докторын судалгааны ажлын үр дүнг хүлээлгэн өгөхжурам”-ын шаардлагыг хангасан байна.
- Цахим хэлбэрээр /CD, DVD/ бакалавр, магистр, докторын судалгааныажлыг номын санд хүлээлгэн өгөхдөө дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Бакалавр, магистр, докторын судалгааны ажил нь текст хэлбэрээрсонгогдожхуулах боломжтой .PDF өргөтгөлтэй файл болон ажлыг бэлтгэсэн цахимфайл “.DOCX, .ТЕХ өргөтгөлтэй”, мөн түгээмэл бус фонд ашиглан бичсэн болфондыг хавсаргасан байх;
- Цахим болон цаасан хэлбэрээр хэвлэгдсэн судалгааны ажил нь үг үсэг,өгүүлбэр, утга, агуулга болон хуудасны дугаарлалт зөрүүгүй байх;
- Дипломын хавтас, нүүр хуудсан дээрхи мэдээллийг бүрэн багтаасанхаягийг хэвлэн CD дээр нааж, зориулалтын хайрцаганд хийн номын санд хүлээлгэнөгөх.
- Номын сан нь cap бүрийн эхний долоо хоногийн Даваа гаригт дотоодажлын /сургалт, семинар, хурал, хэлэлцүүлэг, их цэвэрлэгээ/ өдөртэй байна. Дотоодажлын өдрийн үйл ажиллагаанд номын сангийн бүх ажилтнууд хамрагдана.
НОМЫН САНГИЙН ЭРХ, ҮҮРЭГ
Номын сан дор дурдсан эрх эдэлнэ.
- Номын сангийн бүтэц, зохион байгуулалт, үйлчилгээ, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг боловсруулан сургуулийн захиргаанд тавьж шийдвэрлүүлнэ.
- Номын сангаас алдаж үрэгдүүлсэн гэмтээсэн ном хэвлэлийг БСШУ-ны сайдын 2007 оны” Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх” тухай 415-р тушаалын дагуу төлүүлнэ.
- Номын сантай холбоотой дүрэм, журам боловсруулж батлуулна.
- Номын санд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга болон бусад эд зүйлсийг худалдан авч хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулна.
- Номын сангийн эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, гал усны аюулаас сэргийлэх арга хэмжээ авахыг шаардах, хэвийн нөхцөлийн хангуулж ажиллана.
- Номын санд мөрдөгдөж буй хууль, дүрэм журмын дагуу он болон утга, агуу
- лга, эдэлгэний улмаас хуучирсан ном хэвлэлийг акталж фондоос хасаж, номын сангийн фондын эргэлтийг байнга сайжруулдаг байна.
- Дотоодын болон гадаадын их, дээд сургуулийн болон к
- оллежийн номын сан, олон улсын байгууллагатай холбоо тогтоож хамтран ажиллах, төсөлд оролцоно.
Номын сан дор дурдсан үүрэг хүлээнэ.
- Номын сан нь өөрийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний өндөр түвшинд явуулна.
- Уншигч, хэрэглэгчдэд ном, хэвлэл, мэдээлэл ашиглах, номын сангийн электрон катологи ашиглах талаар зөвлөгөө өгч, ном, хэвлэлээр шуурхай үйлчилнэ.
- Номын сангийн фондын тооллогыг зохих журмын дагуу заасан хугацаанд явуулж, үр дүнг санхүү, эдийн засгийн газарт цаг хугацаанд нь тайлагнана.
- Шинэ ба сэдэвчилсэн номын үзэсгэлэнг тогтмол гаргаж, үйлчилгээний дэвшилтэт хэлбэрүүдийг нэвтрүүлнэ.
- Ном хэвлэлийн хангамжийн судалгаа явуулж, статистикийн мэдээг хөтөлж дүн шинжилгээ хийн шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлнэ.
- Номын сан, ном зүйн мэдээллийг автоматжуулан, үйл ажиллагаандаа орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэн электрон мэдээллийн санг бий болгоно.
УНШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
Уншигч дор дурьдсан эрх эдэлнэ:
- ИЗОУИС-ийн профессор багш, ажилтан, суралцагчид Төв болон Салбарсургуулиудын номын сангуудаар цагийн хуваарийн дагуу тохитой орчинд, үнэ төлбөргүй, түргэншуурхай үйлчлүүлэх;
- Ном, хэвлэлийн бүтээгдэхүүн ба бусад мэдээллийн эх сурвалжуудаасхайлт хийх, материал сонгоход мэргэжлийн зөвлөгөө, тусламж авах, лавлагаа, номзүйн үйлчилгээгээр хангагдах;
- Сан хөмрөгт байхгүй буюу хүрэлцэхгүй байгаа номын талаар саналаа өгөх;
- Номын сангийн үйлчилгээний чанар, харилцааны соёлын талаар санал,хүсэлт, гомдол гаргах.
Уншигч дор дурьдсан үүрэг хүлээнэ:
- Уншигч нь номын сангийн журамтай танилцан, түүнийг сахин биелүүлэх;
- Уншигч нь номын сангийн ном, хэвлэл, бусад материалыг гамтай,гэмтээхгүй /хуудсыг урах, нугалах, тэмдэглэл хийх, зурах гэх мэт/ хэрэглэх, заасанхугацаанд буцаан өгөх үүрэгтэй;
- Уншигч нь номын сангаас ном, хэвлэлийн бүтээгдэхүүний хуудас бүрэн,бүтэн байгаа эсэхийг шалган авч, буцааж өгөхдөө шалгуулах;
- Уншигч өөрийн үнэмлэх болон номын сангаас авсан ном, хэвлэлийнбүтээгдэхүүнийг бусдад дамжуулахгүй байх;
- Уншигч нь ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг алдаж үрэгдүүлсэн буюугэмтээсэн тохиолдолд номын санд мэдэгдэн номын сангийн журмын заалтуудын дагуу төлж номын санг хохиролгүй болгох үүрэгтэй;
- Уншигч нь номын сангийн байранд дэг журам, ариун цэврийг сахих, дуучимээ гаргах, чанга ярих, тоглоом тоглох зэргээр бусдад саад болохгүй байх, номынсангийн ажилтнуудтай зөв, боловсон харилцах үүрэгтэй;
- Оюутны үнэмлэх болон ажлын үнэмлэхээ гээсэн тохиолдолд номын сандмэдэгдэж, үйлчлүүлэх эрхээ түр хугацаагаар хаалгах үүрэгтэй;
- Уншигч ажпаас чөлөөлөгдөх, түр чөлөө авах, өндөр насны тэтгэвэртогтоолгох, сургуулиас шилжих, төгсөх зэрэг тохиолдолд номын сантай тооцоо хийжтойрох хуудас зуруулсны дараа ажлаас чөлөөлөгдөх болон бусад шилжилтхөдөлгөөнийг хийлгэх үүрэгтэй.
АЛДАГДСАН БУЮУ ГЭМТЭЭСЭН НОМ, ХЭВЛЭЛИЙН
БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТӨЛҮҮЛЭХ
- Уншигчийн үрэгдүүлсэн ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг нөхөн төлүүлэхэдБСШУ-ны Сайдын 2007 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 415 дугаар тушаалаарбатлагдсан “Алдагдсан буюу гэмтээсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам”-ыгбаримтална.
- Уншигч нь ном, сурах бичиг, хэвлэл, CD, аудио, хуурцаг зэрэг хэвлэмэлболон хэвлэмэл бус материалыг үрэгдүүлсэн, ихээр гэмтээсэн (ном, хэвлэлийнбүтээгдэхүүний 5-аас дээш хуудас урагдаж гэмтсэн, хавтсыг нь бүрэн салгаж ашиглахболомжгүй болгосон, номын хуудсанд зурж тэмдэглэсэн, норгож гэмтээсэн, зураг,схем, диаграммыг тасдаж авсан, CD, аудио видео хуурцаг гэмтээсэн) тохиолдолдтухайн номын ижил хувиар нь (зохиогч, хэвлэсэн он нь тохирсон) болон дараагийнонуудад хэвлэгдсэн ижил номоор нөхөн төлж хохирлыг барагдуулна.
- Үрэгдүүлсэн номын ижил хувь олдохгүй байгаа тохиолдолд номын сандтөлбөрт авах хэрэгцээт номын жагсаалтыг үндэслэн 1 номыг 2 ширхэг номоор нөхөнтөлж болно.
- Номын төлбөрт авах хэрэгцээт номын жагсаалтыг жил бүрийн 9-р сардбагтаан номын сангаас шинэчлэн гаргана.
- Нэг хувьтай ном, топгмол хэвлэл, сонин сэтгүүлийг үрэгдүүлсэн, гэмтээсэнтохиолдолд заавал ижил хувиар нь нөхөн төлнө.
- Номын тооллогоор дутагдсан номын төлбөрийг хариуцсан номын санчаартөлүүлэхдээ БСШУ-ны Сайдын 2007 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 415 дугаар тушаалаарбатлагдсан “Алдагдсан буюу гэмтээсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам”-ыгбаримтална.
- Ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг нөхөн төлүүлэх үйл ажиллагааныхэрэгжилтэнд Номын сангийн эрхлэгч, нягтлан бодогч нар хяналт тавина.
- Гэмтсэн ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг ИЗОУИС-ийн номын сангийн номынсанч-ном сэргээн засварлагчаар стандартын дагуу засаж сэлбүүлэн, гарсан зардлыгном гэмтээсэн уншигч төлж хохирлыг барагдуулах боломжтой.
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САН МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
Их Засаг ОУИС-ийн номын сангийн эрхэм зорилго: Уншигч хэрэглэгчид нь олон улсын жишиг стандартад нийцсэн боловсрол эзэмших, үндэсний түүх соёлоо судлан суралцах таатай орчинтой, номын арвин сан хөмрөгтэй, мэдээллийн баялаг нөөцтэй, найрсаг үйлчилгээтэй, хэрэглэгч төвтэй цахим номын сан байнагэсэн зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.
Их Засаг Олон Улсын Их Сургууль нь:
- Төв номын сан,
- ХЗС-ийн номын сан,
- Эрдэм шинжилгээний номын сан
- Чингис СООСЭ,
- Лицей сургуулийн номын сан
- Тэрэлж боардинг сургуулийн номын сан зэрэг номын сангуудтай бөгөөд 12 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
Цахим үйлчилгээний, нийтийн, эрдэм шинжилгээ судалгааны, чөлөөт сонголтын, тогтмол хэвлэлийн гэх мэт төрөлжсөн заал танхимуудтай. Их Засаг ОУИС-ийн номын сан нь үйл ажиллагаандаа дараах шинэчлэл ололтуудыг тусган ажиллаж байна.
Үүнд:
Номын сангийн орчинг сайжруулж, уншигч хэрэглэгчид номын санд ном уншихаас гадна амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх тал дээр таатай нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Уншигч хэрэглэгчдэд соёлтой үйлчилгээ үзүүлэхийн тулд уншлагын танхимуудыг,
-Электрон уншлагын танхим,
-Эрдэм шинжилгээний уншлагын танхим,
-Тогтмол хэвлэлийн уншлагын танхим гэх мэтээр төрөлжүүлсэн ба чөлөөт сонголт үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.
Их засаг ОУИС-ийн сургуулийн номын сан нь 75000 гаруй номын фондтой бөгөөд нийт номын 74% -ийг мэргэжлийн ном сурах бичиг, гарын авлага эзэлж байна. Нэг хичээлд ногдох сурах бичиг нь 5-10 буюу түүнээс дээш хувь бүхий номууд 10-20 ширхэг буюу түүнээс дээш тоотой байна. Нэг оюутанд дунджаар 10-14 ном ногдож байна.
Мон Коха программаар (75000)лектрон каталогт оруулсанаас гадна PDF хувилбараар 600 орчим нэрийн 5000 орчим ном сурах бичгийг электрон хэлбэрт оруулсан. Электрон номын сангийн хаяг : Catalog.ikhzasag.edu.mn Оюутнууд электрон каталоги ашиглан хайлт хийх, ном сурах бичгийг электрон хувилбараар унших хэрэглэх боломжоор хангагдаад байна.
Их Засаг ОУИС-ийн номын сангийн хэмжээнд сүлжээнд холбогдсон 38 компьютер бүхий электрон уншлагын танхимтай. Аравт, бүлгээр хичээл давтахад зориулж хичээлийн бус цагаар хичээлээ давтах, ном унших, мэдээлэл авах уншлагын танхимын суудал хүрэлцээтэй байдаг.
Их Засаг Олон Улсын Их Сургуулийн номын сангууд нь шалгалт шүүлгийн үеэр Төв номын сан тусгай хуваарь гарган 24 цагаар ажилладаг ба бусад номын сангууд 2 ээлжээр ажилладаг тул номын сан өдөр бүр 09.00-20.00 цагт нээлттэй байж оюутнууд амралтын өдрөөрөө ч номын сангаар үйлчүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн.
Олон улсын мэдээллийн сүлжээний нээлттэй эх үүсгэврүүдийг ашиглах нөхцөл боломж, бүрдсэн. Олон улсын номын сангийн нэгдсэн сүлжээнд холбогдох талаар судалгаа хийж байгаа. Олон улсын мэдээллийн сүлжээ, нээлттэй эх үүсвэрүүдийг сургалт, судалгаандаа ашиглах боломж, нөхцөлийг байнга нэмэгдүүлэн ажиллаж байна.
EBSCO www.ebsco.comwww.ebscohost.com
http://www.mindedge.com/
http://www.sunsite.berkeley.edu/libweb/ http://www.rinkworks.com/bookaminute/
http://www.ipl.org/
http://www.ala.org/
JSTOR www.jistor.org
Эдгээр сайтуудаас дэлхийд алдартай шинжлэх ухаан, технологи болон анагаах ухааны салбаруудын ном онлайн хичээлийн програм ба зайны сургалт, эрдэм шинжилгээ, сургалтын мэдээллүүд, зэрэг олон зүйлийн мэдээллийг уншигчид авч хэрэглэж байна.
Чөлөөт уншлагын танхим, цахим уншлагын болон багаар ажиллах ганцаарчилан хичээллэх боломжбүхий орчин үеийн номын сангийн байрлал, тохижилтыг хийсэн 150 хүний суудалтай уншлагын 2 танхимтай. Тус уншлагын танхимд интэрнетд бүрэн холбогдсон20 ш комьпютэртэй бөгөөд оюутан залуу, уншигчид электрон каталоги ажиглах болон цахим уншлагыг хийж танхимаар үйлчлүүдэг. Мөн тус номын санд үнэ төлбөргүй интэрнэт орчин үүсгэсэн WiFi ашиглан цахим орчинд ажиллаж, мэдлэг мэдээллээ олж авах боломж бүрдэж байна. Уншлагын танхим 2 ээлжээр ажилладаг бөгөөд уншигчдад ном сурах бичгийг гэрээр 2 хоногийн хугацаанд үнэ төлбөргүйгээр олгодог.
Шинэ номын мэдээлэл
Их Засаг ОУИС мэдлэгийг үйлдвэрлэгч, баялгийг бүтээгчдийг төрүүлэх, оюутан суралцагчдын ажил амьдралын баталгааг хангахад чиглэгдсэн сургалт, судалгаа, инновацийн бүтээлч чадамжтай, судалгааны их сургууль байна.
АЛСЫН ХАРАА
Их засаг Олон улсын их сургууль (Их Засаг ОУИС) нь инноваци, технологийн үсрэнгүй хөгжлийн үлгэр загвар болсон үндэсний түүх соёлын тэргүүлэх, орчин үеийн даяарчлагдсан их сургууль байна.
Инноваци, нано технологийг хөгжүүлсэн орчин үеийн их сургуулийн хувьд Их Засаг ОУИС нь улс үндэстнийхээ нийтлэг эрх ашиг сонирхлын төлөө нийгэмд эерэг өөрчлөлтүүдийг бүтээх зарчмыг баримталсан нийгмийн хариуцлагатай их сургууль байна.
Их Засаг ОУИС нь сургалт хүмүүжил, эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа олон улсын ач холбогдлыг бататгахын тулд гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж, дэлхийн хэмжээний сургуулийн шаардлагыг хангаж ёс зүйн зарчмыг ямагт баримталж ажиллана.
Электрон номын сангийн холбоосруу энд дарж орно уу
ИХ ЗАСАГ ОУИС-ИЙН ТӨВ НОМЫН САНГИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
ДАВАА-БААСАН
09:00-13:00
14:00-20:00
БЯМБА-НЯМ
10:00-13:00
14:00-18:00
ӨДРИЙН ЗАВСАРЛАГА 13:00-14:00 ДАВАА ГАРАГ БҮРИЙН 9:00-13:00 ЦАГТ ДОТООД АЖИЛТАЙ.
ЧИНГИС СООСЭ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
ДАВАА-БААСАН
09:20-13:00
14:20-20:00
БЯМБА-НЯМ
10:00-13:00
14:00-18:00
7 ХОНОГ БҮРИЙН ДАВАА ГАРАГТ 09:00-14:00 ЦАГИЙН ХООРОНД ДОТООД АЖИЛТАЙ
ИХ ЗАСАГ ОУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
ДАВАА-БААСАН
09:00-13:00
14:00-12:00
БЯМБА-НЯМ
10:00-13:00
14:00-18:00
ӨДРИЙН ЗАВСАРЛАГА 13:00-14:00
ДАВАА ГАРАГ БҮРИЙН 9:00-13:00 ЦАГТ ДОТООД АЖИЛТАЙ.