Багш нарыг чадавхжуулах сургалт боллоо.

· 1 минут зарцуулна
Thumbnail

Багш нарыг чадавхжуулах сургалт-2020” сургалт 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16:00-19:30 цагт Эрдмийн сургуулийн 303 тоот танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Их засаг ОУИС-ийн Сургалт, инноваци эрхэлсэн проректор, доктор /Ph.D/, проф Г.Туяа сургалтыг нээж үг хэлэв.

Сургалт дараах хөтөлбөрийн дагуу явагдлаа. Үүнд:

  • “Багшийн ёс зүй, Их засаг ОУИС-ийн дүрэм журмын танилцуулга” Захиргаа, хүний, нөөц, дотоод хяналт эрхэлсэн захирал С.Дамчаасүрэн
  • “Багш мэргэжлийн чадамж” Их засаг Хууль зүйн сургуулийн багш доктор /D/ дэд проф Б.Нацагдорж
  • “Оюутны төлөвшилд багшийн оролцоо үүрэг” Сургалт, инноваци эрхэлсэн проректор, доктор /D/, проф Г.Туяа
  • “Багшийн харилцаа хандлага, имидж бүрдүүлэлт” Маркетинг эрхэлсэн проректор, доктор /D/, дэд проф Н.Ундрал нар тус тус лекц уншлаа.

Энэхүү сургалтад бүрэлдэхүүн сургуулийн 29 багш оролцсон бөгөөд амжилттай оролцсоныг батламжлан сертификат гардуулав. Сургалтын зохион байгуулалтад хамтарч ажилласан Маркетингийн алба, Сургалтын нэгдсэн алба болон дэмжиж ажилласан удирдлагууддаа болон багш нартаа ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Image

Image

Image

Image

Image

Image
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС