Их засаг Боловсрол соёл урлагийн сургуулийн оюутнуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

· 1 минут зарцуулна
Thumbnail

Их засаг БСУС-ийн оюутны сагсан бөмбөгийн тэмцээн 2020.10.14 нд амжилттай явагдаж дууслаа. Оюутнууд энэ өдрийг сагсан бөмбөгөөр амьсгалан өнгөрөөлөө. Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд жүжигчний 361-р бүлэг алт, жүжигчний 161-р бүлэг мөнгө, сэтгүүлчийн 464-р бүлэг хүрэл медалийг хүртлээ. Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд багшийн 166-р бүлэг алт, багшийн 368-р бүлэг мөнгө, багшийн 464-р бүлэг хүрэл медалийг тус тус хүртэж, шилдэг эрэгтэй тоглогч шагналыг жүжигчний 161-р бүлгийн оюутан Х.Дэлгэрсайхан, шилдэг эмэгтэй тоглогч шагналыг 166-р бүлгийн оюутан Г.Өлзийдэлгэрэх нар хүртлээ. Мөн алсын зайн шидэлтийн аваргаар 361-р бүлгийн оюутан Э.Ганцоож, 166-р бүлгийн оюутан Х.Маралмаа нар шалгарлаа.

Image

Image

Image

Image

Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС