Их Засаг Олон Улсын Их Сургууль түүхэн 30 жилийнхээ ойг угтаж олон бүтээлч ажлыг өрнүүлж оюутан залуучуудын сурч хөгжих таатай орчныг бүрдүүлэх, сургалтын хөтөлбөрийг төгөлдөржүүлэх, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор бодитой хөрөнгө оруулалтыг хийсээр байгаа билээ. Тухайлбал Монголын дээд боловсролын салбарын хөгжилд, эрдэм шинжилгээ судалгааны салбарынханд тэмдэглүүштэй түүхэн өдөр тохиож байна.Энэ нь Их Засаг Олон Улсын Их Сургууль 5 давхар бүхий орчин үеийн стандарт шаардлагыг бүрэн хангасан номын санг ашиглалтад оруулж олон мянган оюутан залууст бодитой хөрөнгө оруулалтыг хийж байна. Энэхүү номын сан нь Их Засаг Олон Улсын Их Сургуулийн 30 жилийн ойд зориулагдан бүтээгдэж байгаа бөгөөд Их Засаг Олон Улсын Их Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны арвин их уурхай болж ТӨВ НОМЫН САН болон мэндэлж байгааг дуулгахад таатай байна.