ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ЧИНГИС ХААН ЦОГЦОЛБОР ГАДААД ХЭЛНИЙ ТЭНХИМЭЭС САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН “UNIVERSAL MELODIES” ГАДААД ДУУНЫ ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

· 2 минут зарцуулна
Thumbnail

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ЧИНГИС ХААН ЦОГЦОЛБОРГАДААД ХЭЛНИЙ ТЭНХИМЭЭС САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН “UNIVERSAL MELODIES” ГАДААД ДУУНЫ ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА."Чингис хаан" цогцолборын гадаад хэлний тэнхимээс "Universe melodies" гадаад дууны тэмцээнийг 2023 оны 12-р сарын 8-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээн нь оюутнуудын гадаад хэл сурах идэвх сонирхлыг өрнүүлэх болон авьяас чадварыг нээх, англиар ярих сонсох чадварыг хөгжүүлэх, тухайн гадаад хэлний үг хэллэгийг цээжлэх зөв дуудаж сурахад туслах зорилготой бөгөөд тус тэмцээнд Их засаг ХЗС, Боловсрол соёл урлагийн сургууль, Анагаахын сургууль, Үндэсний инженер, технологийн сургуулийн нийт 30 гаруй оюутан нэгдүгээр шатанд өрсөлдөж үүнээс эцсийн шалгаруулалтад тус сургуулиудын нийт 16 оюутан англи хэл дээр дуулж авьяас чадвараа сорилоо.1-р байранд Их засаг хууль зүйн сургуулийн 384-р бүлгийн оюутан Э.Энхчимэг “City of stars” дуугаар2-р байранд Их засаг Анагаахын сургуулийн 194-р бүлгийн оюутан Нандин-Эрдэнэ “Secret love song” дуугаар3-р байранд Их засаг Хууль зүйн сургуулийн 104-р бүлгийн оюутан О.Анхилуун “Just up to us”Тусгай байранд Үндэсний инженер технологийн сургуулийн 223а бүлгийн оюутан Б. Очирдорж “In the stars” дуугаар тус тус шалгарлаа. “Universal melodies” тэмцээний шүүгчээр Чингис хаан цогцолборын мэргэжилтэн багш Маркус Хэмир, Кристофер Майклинтир болон Их засаг лицей сургуулийн багш Иан Падуа нар тус тус ажиллалаа. Тэмцээнд амжилттай оролцсон нийт оюутнууддаа халуун баяр хүргэж амжилт хүсье! Чингис хаан цогцолбор, Гадаад хэлний тэнхим

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС