Их Засаг Олон улсын их сургууль үүсэн байгуулагдсаны 30 жил, Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 90 жилийн ойг угтан Их Засаг ОУИС, Монголын Зохиолчдын эвлэл, Түүх, монгол судлалын тэнхим хамтран “Яруу найраг-Миний сэтгэлийн жигүүр” яруу найргийн наадмыг 2023 оны 12 сарын 02-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

· 3 минут зарцуулна
Thumbnail

Их Засаг Олон улсын их сургууль үүсэн байгуулагдсаны 30 жил, Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 90 жилийн ойг угтан Их Засаг ОУИС, Монголын Зохиолчдын эвлэл, Түүх, монгол судлалын тэнхим хамтран “Яруу найраг-Миний сэтгэлийн жигүүр” яруу найргийн наадмыг 2023 оны 12 сарын 02-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус наадмыг:- Сурагчийн ангилал /10, 11, 12 дугаар ангийн сурагч/- Оюутны ангилал- Яруу найрагчдын ангилалаар зохион байгуулав.Насанд хүрэгчдийн ангиллын 1 дүгээр шатанд МЗЭ -ийн гишүүн болон залуу яруу найрагчдын 25 бүтээлийг ирүүлснээс 21 найрагчийг 2 дугаар шатанд оролцуулав.Оюутны ангиллын 1 дүгээр шатанд Их Засаг ОУИС, СУИС, ХААИС, АШУҮИС, МУИС, ЭМ АЙ Ю зэрэг их дээд сургуулийн 60 оюутан шүлгээ ирүүлснээс 2 дугаар шатанд 30 оюутанг оролцуулав.Сурагчдын ангиллын 1 дүгээр шатанд Их Засаг лицей сургууль, Их Засаг -МБС, “Бадмаараг” ахлах сургууль, Монгени цогцолбор сургууль, Өнөр цогцолбор, Булган аймгийн Хялганат Тосгоны дунд сурууль, Багануур дүүргийн “Гүн Галуутай” сургууль болон 153, 97, 96, 75, 62, 24,23, 20, 13 сургуулийн 80 гаруй сурагчид шүлгээ ирүүлснээс 2 шатанд 30 сурагчийг оролцуулав. - Тус наадмын шүүгчээр:1. Г.Батсуурь доктор /Ph.D/, утга зохиол судлаач 2. Л.Нямаа МУСГЗ, яруу найрагч 3. О.Содномпил МЗЭ-ийн шагналт яруу найрагч 4. Г.Сонинбаяр МЗЭ-ийн шагналт яруу найрагч нар ажиллалаа.Яруу найрагчийн ангилалд- Тэргүүн байранд яруу найрагч Галсансүх шалгарч өргөмжлөл, дурсамжийн бичиг, 300,000 төгрөг- Дэд байранд яруу найрагч Дэвээжаргал шалгарч өргөмжлөл, дурсамжийн бичиг, 200,000 төгрөг- Гутгаар байранд Санчир шалгарч өргөмжлөл, дурсамжийн бичиг, 100,000 төгрөгөөр тус тус шагнууллаа.Оюутны ангилалд :- Тэргүүн байранд МУИС -ийн оюутан Наранбаатар шалгарч алтан медаль, өргөмжлөл, 300,000 төгрөг- Дэд байранд МУИС -ийн оюутан Золбоо шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, 200,000 төгрөг- Гутгаар байранд ЭМ АЙ Ю дээд сургуулийн оюутан Соёмбо шалгарч хүрэл медаль, өргөмжлөл, 100,000 төгрөгөөр тус тус шагнууллаа.Сурагчийн ангилалд- Тэргүүн байранд 84-р сургуулийн сурагч Бүжинлхам шалгарч алтан медаль, өргөмжлөл, 100,000 төгрөг, Их засаг олон улсын их сургуульд хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийн бичиг- Дэд байранд Бадмаараг ахлах сургуулийн сурагч Сондор шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл,80,000 төгрөг, Их Засаг олон улсын их сургуульд хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийн бичиг,- Гутгаар байранд Бадмаараг ахлах сургуулийн сурагч Ганболор шалгарч хүрэл медаль, өргөмжлөл, 50,000 төгрөг, Их Засаг олон улсын их сургуульд хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийн бичгээр тус тус шагнууллаа.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС