Их засаг ОУИС-ийн гадаад харилцаа хамтын ажиллагаа улам өргөжсөөр байна.

· 1 минут зарцуулна
Thumbnail

Их засаг ОУИС нь дэлхийн 30 гаруй улсын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаатай ажилладаг билээ. Хамтын ажиллагааны хүрээнд Их засаг ОУИС-ийн сургалт, үйл ажиллагаа эрхэлсэн проректор, доктор, дэд профессор Г.Туяа, гадаад харилцааны газрын мэргэжилтэн З.Оюун-Эрдэнэ нар БНХАУ-ын Хөх хотын Техник технологийн дээд сургууль, Жинин хотын Анагаах ухааны ажил мэргэжлийн дээд сургууль, Ордос хотын экологи байгаль орчны дээд сургуулиудын удирдлагуудтай уулзаж хоёр талын их сургуулийн багш, оюутан солилцоо, соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.Их засаг ОУИС нь оюутнууддаа дэлхийн томоохон их, дээд сургуулиудад суралцах хамтарсан хөтөлбөрүүдийг нээх, гадаадад суралцах боломжийг олгоход анхаарал хандуулан хамтын ажиллагааны цар хүрээгээ улам өргөжүүлэн ажилласаар байна.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
Logo
© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС