Чингис хааны нэрэмжит Их Засаг ОУИС-ийн үүсгэн байгуулагч, ректор Монгол улсын Ардын багш Н.Ням-Осор Анхдугаар үндсэн хууль батлагдсаны 100 жил, Их Засаг ОУИС-ийн 30 жилийн ойн өдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар боллоо.Н.Ням-Осор захиралын нэрийн хуудас зөвхөн боловсролын салбар бас биш. Түүний хийж бүтээж бий болгосон олон бизнес санаа, инноваци, ажлын байрууд өнөөдөр амжилттай явж байгаа бөгөөд Хүннү группын салбар харъяа бүх компаниудад 700 орчим хүмүүс ажиллаж хөдөлмөрлөж байгаа бөгөөд түүний ард 2000 орчим гэр бүлийн гишүүд зовхи нь өөдөө аз жаргалтай, амьдарч байна.