КРИКЕТ-н спортоор Монгол Улсаа төлөөлөн АЗИЙН наадамд амжилттай оролцлоо

· 1 минут зарцуулна
Thumbnail

Их засаг ОУИС-ийн оюутнууд Монгол Улсад шинэ тутам хөгжиж буй КРИКЕТ-н спортоор Монгол Улсаа төлөөлөнАЗИЙН наадамд амжилттай оролцсон бөгөөд тамирчин оюутнуудаа хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монголын Крикетийн холбоо, Австрали улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулагдсан Лигийн тэмцээнд амжилттай оролцож гуравдугаар байр эзэлсэн өргөмжлөл батламжаа сургуульдаа хүлээлгэн өглөө.Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд Их Засаг Хууль зүйн сургуулийн 387-р бүлгийн оюутнууд болох Н.Бат-Ялалт, Б.Намуунзул, Б.Булганчимэг, М.Энхзул, Г.Үржиндулам 308-р бүлгийн оюутан Э.Халиунаа, 383-р бүлгийн оюутан Б.Нарангэрэл нар багтаж амжилттай оролцоод ирлээ. Хичээл зүтгэл гаргаж эх орныхоо нэрийг гаргаж амжилттай оролцсон оюутнуудаа баяр хүргэж цаашдаа улам их амжилтуудыг гаргахыг хүсэн ерөөе.#БидНэгҮндэстэй

Image
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС