Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 10000 /арван мянга/ гаруй ажил олгогч байгууллагуудтай хамтран ажилладаг Zangia.mn “Зангиа Портал” ХХК-тай оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, оюутнуудын дадлага хийх боломжийг нэмэгдүүлэх, төгсөгч болон оюутнуудад байнгын болон цагийн ажил эрхлэх боломжийг олгох, хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээ мэдээлэлтэй байх, цахим сургалтаар шаардлагатай ур чадварыг эзэмших зэрэг зорилгын хүрээнд хамтран ажиллах гэрээг байгууллаа 🖌️🖋️🖌️

· 2 минут зарцуулна
Thumbnail

Их засаг Олон улсын их сургууль нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 10000 /арван мянга/ гаруй ажил олгогч байгууллагуудтай хамтран ажилладаг Zangia.mn “Зангиа Портал” ХХК-тай оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, оюутнуудын дадлага хийх боломжийг нэмэгдүүлэх, төгсөгч болон оюутнуудад байнгын болон цагийн ажил эрхлэх боломжийг олгох, хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээ мэдээлэлтэй байх, цахим сургалтаар шаардлагатай ур чадварыг эзэмших зэрэг зорилгын хүрээнд хамтран ажиллах гэрээг байгууллаа Хамтран ажиллах чиглэл: Оюутнуудыг цагийн ажлын байраар хангах мөн төгсөөд шууд ажилд орох боломжийг бий болгох Оюутнуудыг Zangia Academy-ийн хувь хүний хөгжлийн, мэргэжлийн болон гадаад хэлний сургалтуудад хамруулах, шаардлагатай сургалтыг шинээр бэлтгэн оруулахад хамтарч ажиллах Байгууллагуудын дадлагын ажлын зарыг оюутнуудад хүргэх, дадлага хийх хүсэлтэй оюутнуудыг тухайн салбарын байгууллагуудтай холбох. Zangia.mn нь шинэ төгсөгч болон их сургуулийн эргэх холбоог нэмэгдүүлэх зорилгоор төгсөгчдийн хөдөлмөр эрхэлтийн талаар дата мэдээлэл гаргах, суралцаж буй оюутнуудад байнгын болон цагийн ажлын байр санал болгох. Оюутны хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Zangia.mn-ийн оюутан залууст зориулсан категориуд болон шаардлагатай салбарын ажлын байрны заруудыг сургуулийн веб сайтад холбох. Талууд хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан, хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг тус тусын мэдээллийн сувгаар олон нийтэд түгээх. Zangia.mn нь төгсөх курсийн оюутнуудад CV хэрхэн зөв бөглөх, ажлын ярилцлагад бэлдэх талаар зөвлөгөө мэдээллийг өгөхөөс гадна тэдэнд тохирох ажлын байрны мэдээллийг мессеж болон и-мэйлээр хүргэх Оюутан засууст хөдөлмөрийн зах зээлд хэрхэн ажиллах талаар мэдээ мэдээлэл, танилцуулга уулзалт зохион байгуулах.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС