Олон Улсын Боловсролын Форумыг 2024 оны 5 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

· 2 минут зарцуулна
Thumbnail

Чингис хааны нэрэмжит Их Засаг Олон Улсын Их Сургууль үүсэн байгуулагдсан түүхт 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд

Олон Улсын Боловсролын Форумыг 2024 оны 5 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Форумд Их Засаг ОУИС-тай хамтран ажилладаг БНСУ-ын Кореа Их Сургууль, Кёнги Их Сургууль, Алс Дорнодын Их Сургууль, Сунгшил Их Сургууль, Донг-Еуи Их Сургууль, Японы Комазава Их Сургууль, БНХАУ-ын Хэбэйн Их Сургууль, Энэтхэгийн Лавли Профессионал Их Сургууль, ОХУ-ын Буриадын Улсын Их Сургууль, Казахстаны Аль Фарабийн нэрэмжит Үндэсний Их Сургуулийн төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.

Уг Форумын гол арга хэмжээ болох “Дэлхийн дээд боловсролын хөгжлийн чиг хандлага” гэсэн сэдвээр зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд гадаадын их, дээд сургуулиудаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөөс гадна Их Засаг ОУИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Ш.Чулуунбат, тус их сургуулийн Анагаах Ухааны Сургуульд уригдан ажиллаж буй Филиппин улсын мэргэжилтэн багш Виллиам Падуа Сол, Рояал Олон Улсын Их Сургуулийн ерөнхий захирал доктор Ч. Сэлэнгэ нар сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлсэн болно.

Олон Улсын Форумын үеэр гадаадын их, дээд сургуулиудын төлөөлөл ажил хэрэгч яриа хэлцэл өрнүүлэн цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх санамж бичигт талууд гарын үсэг зурлаа.

Ийнхүү Чингис хааны нэрэмжит Их Засаг Олон Улсын Их Сургуулиас зохион байгуулж буй Олон Улсын Боловсролын Форум амжилттай зохион байгуулагдаж байна.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС