ИХ ЗАСАГ ОУИС нь 2014 онд BAC –аар (British accreditation council) Олон Улcaд Магадлан Итгэмжлэгдсэн төв Азийн анхны сургалтын байгууллага болсон. Их Засагчууд өнөөг хүртэл сургууль болон сургалтын орчин, материаллаг бааз болон хөтөлбөрийн үйл ажиллагааны ахиц дэвшлийн тайлангаа 2 жил тутам тус байгууллагад хүргүүлэн ажиллаж байна. ИХ ЗАСАГ ОУИС нь 3 дахь удаагаа магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ BAC-д илгээснээр 2024 оны 12-р сарын 11-13-ний өдрүүдэд BAC олон улсын магадлан итгэмжлэлийн шинжээчид ИХ ЗАСАГ ОУИС-д ирж ажиллалаа.BAC-ийн шинжээчдийн баг сургуулийн сургалтын орчин материаллаг бааз, лаборатори, дадлагын бааз, түшиц газрууд болон мэргэжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилт, оюутны хөгжлийн хөтөлбөр, тэтгэлэг, үйлчилгээ зэрэгтэй танилцахаас гадна сургуулийн удирдлага, багш, өөрийн үнэлгээний тайлангийн баг, сургалтын үйл ажиллагаанд оролцогч талуудтай уулзалт хийж ажиллалаа.