READING MARATHON 2024

· 3 минут зарцуулна
Thumbnail

Их Засаг ОУИС-ийн Их Засаг Чингис хаан кампусын Гадаад хэлний тэнхимээс Лингорс олон улсын боловсролын байгууллага болон Mongolian Extensive Reading Association (МЕRА) холбоотой хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Англи хэлний сургалтын хөтөлбөртөө идэвхтэй уншлагын аргачлал хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж УНШЛАГЫН МАРАФОН уралдааныг нэг сарын хугацаанд үр дүнтэй зохион байгууллаа.

Xreading - Олон улсын унших аргачлалаар дамжуулан англи хэлээр унших, сонсож ойлгох, бичих, ярих чадварыг хөгжүүлэх зорилготой уг төсөлд тус цогцолбороос эхний шатанд 1400 оюутан хамрагдаж, II шатанд 773 оюутан шалгарч сүүлийн 14 хоногийн хугацаанд сонирхдог сэдвээрээ ном, зохиол унших, аудио сонсох, дасгал ажиллах, унших хурдаа сайжруулах, уншиж ойлгосноо шалгах асуултад хариулах, тэмдэглэл хөтлөх зэрэг олон талт идэвхтэй аргачлалаар англи хэлний мэдлэг, чадвараа сорин уралдаж шинэ оны босгон дээр аваргуудаа тодруулаад байна.

ИХ ЗАСАГ ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

80.000 үг марофонд

I байр Э.Төрбаяр 181а групп

II байр О.Ану 384-р бүлэг

III байр Ч.Жавхлантөгс 181а групп

40.000 үг марафонд

I байр Э.Энхжин 181а групп

II байр Г.Хэрлэн 280а групп

III байр В.Дэлгэрзаяа 181а групп

21.000 үг марафонд

I байр Д.Бат-Эрдэнэ 111а групп

II байр Б.Маралжин 105а групп

III байр А.Ариунаа 105а групп10.000 үг марафонд

I байр Б.Тайванбат 101б групп

II байр Д.Булган-Эрдэнэ 106а групп

III байр А.Сувд-Эрдэнэ 107а групп

ИХ ЗАСАГ ҮНДЭСНИЙ ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

40.000 үг марафонд

Шилдэг уншигч Д.Баярмаа 214-р бүлэг

21.000 үг марафонд

Шилдэг уншигч У.Оюундарь 114а групп

10.000 үг марафонд

Шилдэг уншигч Г.Мөнхжин 114б групп

ИХ ЗАСАГ АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ

21.000 үг марафонд

Шилдэг уншигч Г.Барсболд 193-р бүлэг

10.000 үг марафонд

Шилдэг уншигч Б.Дарь-Эх 194а групп

Шилдэг уншигч бүлэг/групп ангилалд

Үндэсний инженер технологийн сургуулийн Аялал жуулчлалын менежментийн 214 бүлэг

Хууль зүйн сургуулийн Эрх зүйн 111-р бүлгийн а групп

Шилдгийн шилдэг уншигч бүлэг/групп ангилалд

Хууль зүйн сургуулийн Эрх зүйн 181-р бүлгийн а групп тус тус шалгарлаа.

Тус төслийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжин ажилласан бүрэлдэхүүн сургуулиудын захиргаа,

Гадаад харилцааны алба, Маркетингийн алба, Их Засаг телевиз, төсөл хамтран хэрэгжүүлэгч Лингорс олон улсын боловсролын байгууллага,

Mongolian Extensive Reading Association (МЕRА) холбооны удирдлага, хамт олон болон идэвхтэй, санаачилгатай, бүтээлчээр оролцсон эрдэм, мэдлэгээр жигүүрлэсэн оюутан суралцагч та нартаа талархлаа илэрхийлье!

Эрдмийн ХЯЗГААРГҮЙ оргил өөд хамтдаа тэмүүлцгээе! БИД НЭГ ҮНДЭСТЭЙ Гадаад хэлний тэнхим

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
Logo
© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС