Оюутны байр

Их засаг олон улсын их сургууль нь оюутны 2-дотуур байртай Их засаг цогцолборт нэг нь байдаг бол нөгөө нь Чингэс СООСЭ цогцолборт байдаг

Image

ИЗОУИС-ийн Оюутны дотуур байрны дотоод журам.

Энэхуу дотоод журам нь ИЗОУИС-ийн дүрэм, дотоод журамд үндэслэсэн, оюутны дотуур байрны үйл ажиллагааг зохицуулах баримт бичиг бөгөөд дотуур байранд сууж буй оюутан бүр өдөр тутам дагаж мөрдөнө.

  • Байранд сууж буй оюутан бүр байрны журамд захирагдаж, багш байрны зөвлөлийн гишүүд, хамгаалагчид, үйлчлэгч нарын тавьсан зүй ёсны шаардлагыг хүлээн авч биелүүлнэ.
  • Өрөөндөө цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй, соёлч боловсон сууна.
  • Байрны эд зүйлсийг эвдэж сүйтгэхгүй , ариг гамтай хэрэглэнэ.
  • Байрны эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн тохиолдолд тухайн эд зуйлсийг нөхөн төлж, хүлээлгэн өгнө.
  • Байранд шүлс, нус цэрээ хаях, тамхи татах, архидан согтуурах, мансууруулах бодис хэрэглэхийг хориглоно. Дээрхи зөрчлүүдийг гаргавал байрнаас хөөх ба төлбөрийг буцаан олгохгүй.
  • Дотуур байранд маргалдах, зодолдох, бусдын эд зүйлсийг хулгайлах дээрэмдэх, нэг нэгнийгээ дарамтлах гэх мэт хууль бус үйлдэл гаргавал тухайн этгээдийг Ёс зүйн хурлаар оруулна.
  • Оюутны байранд гадны хүн зөвшөөрөлгүй оруулахыг хориглоно. Зайлшгүй орох шаардлага гарвал бичиг баримтыг хураан авч, дотуур байрны багшийн зөвшөөрлөөр тодорхой хугацаанд нэвтрүүлж болно.
  • Оюутны байрны нийтийн бие засах газар болон угаалгын өрөө, гал тогооны өрөөгөөр үйлчлүүлэхдээ бохирдуулах, бөглөрөхөөс сэргийлж, хог цаасыг зориулалтын саванд хаяж занших. Уг асуудлын улмаас ус алдах, суваг бөглөрөх тохиолдолд энэ дүрмийн 4-т зааснаар шийдвэрлэнэ.
  • Шөнийн 22 цагаас хойш бусад тасгаар хэсэх, чимээ шуугиан гаргах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахыг хатуу хориглоно
  • Орой үдшийн цагт хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд өвлийн улиралд 21:00, дулааны улиралд 22:00 цагаас хойш гадны хүн оруулах, оюутныг гадагш гаргахыг зөвшөөрөхгүй.
  • Хоногийн чөлөөг 20:00 цагаас хойш өгөхгүй бөгөөд чөлөөг өргөдлөөр авна.
  • Оюутны дотуур байрны номын сангаар үйлчлүүлэхдээ тусгай журмыг мөрдөнө.
  • Tacaг бүр хуваарийн дагуу жижүүр хийх бөгөөд тухайн өдрийн ариун цэвэр, байрны эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцна.
Logo
© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС