Анхдагч аудитын баг ажиллаж байна

· 1 минут зарцуулна
Thumbnail

2025 оны 4-р сарын 14-ний өдрөөс эхлэн Их Засаг Олон Улсын Их Сургуульд анхдагч аудитын баг ажиллаж байна. Аудитын баг нь байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, хууль, дүрэм, журмын хэрэгжилт, дотоод хяналтын тогтолцоог үнэлэх зорилготой юм.

Тус баг нь сургуулийн удирдлага, санхүүгийн алба болон холбогдох нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцан, шаардлагатай баримт бичиг, тайлан мэдээллийг нягтлан шалгаж байна. Аудитын явцад өгсөн зөвлөмж, дүгнэлтүүд нь байгууллагын цаашдын хөгжил, бодлогын хэрэгжилтийг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх юм.

Logo
© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС