Шинээр баригдаж үйл ажиллагаагаа эхэлсэн энэ номын сангийн нээлттэй таширлан Их Засаг ОУИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн I проректор, Түүхийн ухааны Доктор (Sc.D) профессор, МУ-ын Гавьяат багш Жамбалын Цэцэгмаагийн бичсэн “Жамсрангийн Цэвээнээс Даши Улымжиев хүртэл” хэмээх шинэ номын нээлт боллоо.Төв номын сан нь 3000 орчим м2 талбайтай тохилог тав тухтай орчныг бүрдүүлсэн, 100 мянга гаруй номын фондтой, 70 орчим мэргэжлийн ном сурах бичиг, гарын авлага эрдэм шинжилгээний бүтээл, эмхэтгэл, уран зохиолын номтой, шинэ номын нээлт хийх танхим, эрдэм шинжилгээ судалгааны танхим, цахим уншлагын танхим зэрэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон дэлхийн жишигт нийцэхүйц номын сан юм.