ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 🧑‍🏫ЕБС-Д БАГШЛАХ ЭРХ ОЛГОХ 45 ХОНОГИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.✍✍

· 1 минут зарцуулна
Thumbnail

Сургалтын үргэлжлэх хугацаа: 9 долоо хоног буюу 45 хоног
Сургалтын хэлбэр: Цахим, танхим хосолсон
Сургалтын төлбөр: 1.000.000
Бүртгэлийн хугацаа: 2025.01.27-02.07 өдрийг дуустал
Бүртгэлийн байршил: БЗД 30 хороо, Их Засаг ОУИС-ийн төв байр, Сургалтын алба, 306 тоот
Бүртгэлийн хураамж: 30.000
Хичээл эхлэх хугацаа: 2025.02.10


Тавигдах шаардлага:
1. Математик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй байх;
2. Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын болон бусад гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх; /Гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй тухай тодорхойлолтыг е-mongolia системээс татаж авчрах/
3. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;
4. Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;

Бүрдүүлэх материал:

1. Анкет /Төрийн албан хаагчын 1 дүгээр маягт/
2. Иргэний үнэмлэхийн лавлагаа /e-mongolia системээс/
3. Дипломын хуулбар /e-mongolia лавлагаатай байх/

Цахим бүртгэл: https://forms.gle/XZdNxA1zimbRouVs6

Logo
© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС