ИХ ЗАСАГ ОУИС-С ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ОЛОН УЛСЫН ЦАЛИНТАЙ ДАДЛАГА ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

· 2 минут зарцуулна
Thumbnail

Их Засаг Олон Улсын Их Сургууль 2017 онд Японы Юкай Резорт компанитай дадлагажигч оюутан ажиллуулах гэрээ байгуулснаар манай оюутнууд тус компанид цалинтай дадлага хийж эхэлсэн юм. Цалинтай дадлагын хөтөлбөрт хамрагдах боломж манай оюутнуудад нээлттэй бөгөөд 1 жилийн хугацаанд Японы Юкай Резорт компанийн 5 одтой зочид буудлуудад ажиллаад ирсэн оюутнууд дадлагын хугацаанд хуримтлуулсан кредитээ тооцуулан дараагийн курстээ үргэлжлүүлэн суралцах боломжоор хангагддаг. Одоогийн байдлаар Их Засаг ОУИС 150 гаруй оюутнаа 4 ээлжээр ‘цалинтай дадлага’ хөтөлбөрт хамруулаад байна. Ийнхүү манай оюутнууд өндөр хөгжилтэй оронд ажиллан сурч мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэн ажлын дадлага туршлага эзэмшихийн зэрэгцээ гадаад хэлний мэдлэгээ сайжруулан бие даан амьдрах чадварт суралцдаг. ИЗОУИС-ийн оюутнууд Япон оронд ажиллаж амьдран эдийн засгийн боломжоо дээшлүүлэх төдийгүй тус орны зан заншилтай танилцан олон соёлын мэдлэг эзэмшин харилцааны ур чадвараа дээшлүүлж их зүйлийг сурч мэддэг. Гадаадад ажилласан туршлага нь манай оюутнуудыг сургуулиа төгсөөд ажил эрхлэхэд нь маш сайн давуу тал болж өгдөг билээ.

Гадаадын олон байгууллага, компани Их Засаг ОУИС-тай хамтраноюутнуудыг цалинтай дадлагад хамруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх санал тавьсны дагуу сургуулийн удирдлага олон улсын цалинтай дадлага хөтөлбөрийг цаашид улам өргөжүүлж илүү олон оюутнаа хамруулахаар ажиллаж байна.

ImageImageImageImageImageImageImageImageImage
[@portabletext/react] Unknown block type "embedHTML", specify a component for it in the `components.types` prop
Logo
© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС