Их Засаг Олон Улсын Их Сургуулийн “Их засаг” сэтгүүл дэлхийн хэмжээнд нийтлэгдэж буй эрдэм шинжилгээ, онол, практикийн хянан магадалгаа бүхий сэтгүүлийн тоонд 2024 оны 01 дүгээр сарын 03-ний өдрөөс албан ёсоор бүртгэгдэж олон улсын стандарт дугаартай (International Standard Serial Number) боллоо.Ингэснээр хэвлэмэл болон цахим хэлбэрээр хэвлэгдэн гардаг сая гаруй бүтээлүүдийн санд багтан хадгалагдах боломжтой юм.