ИХ ЗАСАГИЙН ТАНГАРГИЙН БАЯР-2024 200 ГАРУЙ ОЮУТАНД "ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТЭТГЭЛЭГ" ОЛГОЛОО.

· 1 минут зарцуулна
Thumbnail

Их Засаг ОУИС жил бүр шинээр элссэн оюутнуудын болон шинэ багш ажилтнуудын тангаргийн баярыг зохион байгуулдаг билээ.Өөртөө зорилго тавих, алсын хараагаа тодорхойлж амжилт руу алхам алхмаар тэмүүлэх итгэл найдвар, урам зоригийг шинэхэн оюутан, багш нар минь энэ л өдөр утга учиртайгаар ойлгож мэдэрдэг.Шинэхэн багш, оюутнууд маань Эзэн Чингис хааныхаа гэрэлт хөшөө, Их Цагаан сүлдэнд хүндэтгэл үзүүлж, оюутны үнэмлэх, шинэ ажилтны үнэмлэх ээ авч Их Засаг ОУИС -ийн жинхэнэ гишүүн болохыг илтгэх батламжаа гардаж авцгаалаа.Энэ хичээлийн жил Их Засаг ОУИС-д элсэн орсон оюутнуудаас "Оюутны хөгжлийн тэтгэлэг"-ийн шаардлагыг хангасан 200 гаруй оюутанд уг тэтгэлэгийг олгож "Тангаргийн баяр 2024" хүндэтгэлийн ёслол дээр батламжлав. Оюутнууд 10-100% хүртэлх тэтгэлгийг гардан авч ар гэр аав ээж, ах дүү, найз нөхдөө баярлуулж, оюутан насны анхны гараагаа урам зоригтойгоор эхлүүллээ. Тэтгэлэг хүртсэн нийт оюутнууддаа халуун баяр хүргье!

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС