“МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН НИЙТ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ЭРЭМБЭ, ЧАНСАА ТОДОРХОЙЛОХ” АЖЛЫН ХҮРЭЭНД БАГШ, СУРАЛЦАГЧ, ТӨГСӨГЧ БОЛОН ХАМТРАН АЖИЛЛАГЧ НАРААСАА 4 ЧИГЛЭЛЭЭР СУДАЛГАА АВЧ БАЙНА.

· 1 минут зарцуулна
Thumbnail

Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Дээд боловсролын чанарын үнэлгээ хийх тухай” 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/240 тоот тушаалын хүрээнд Боловсролын үнэлгээний төвөөс Монгол Улсын дээд боловсролын нийт сургалтын байгууллагуудын эрэмбэ, чансаа тодорхойлох ажил хийгдэж байна. Уг үнэлгээний ажлын хүрээнд багш, суралцагч, төгсөгч, асран хамгаалагч, ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгааг авч байна.

Сэтгэл ханамжийн судалгаанд хамрагдах багш, суралцагч, төгсөгчид нь өөрийн сургуулиа сонгож регистрийн дугаараа хийснээр нэвтрэн орж асуулгад хариулах бөгөөд дуусмагц гар утасны дугаараа хийж баталгаажуулснаар судалгаа дууссанд тооцогдоно.

Их засаг ОУИС-ийн нийт багш, суралцагч, төгсөгч болон хамтран ажиллагч та бүхэн

энэхүү судалгаанд идэвхтэй хамрагдана уу.

БАЙГУУЛЛАГЫН ОРЧНЫ ТАЛААР БАГШААС АВАХ АСУУЛГА (Зөвхөн багш нар бөглөнө.) 

ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДААС АВАХ СУДАЛГАА (2020-2023 оны хаврын улирлын хооронд төгссөн төгсөгчид бөглөнө)

БАЙГУУЛЛАГЫН НЭР ХҮНДИЙН ТАЛААРХ АСУУЛГА (Зөвхөн эцэг, эх, асран хамгаалагч, ажил олгогч нар бөглөнө)

СУРАЛЦАГЧДААС АВАХ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА(1-3 курсийн суралцагч нар бөглөнө.)

Image
Logo
© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС