Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, нийтлэлч Чулуунбатын Эрдэнэд “Хүндэт доктор” цол хүртээжээ. Энэхүү хүндтэй шагналыг Их Засаг их сургуулийн ректор Н.Ням-Осор гардуулан өгч, баяр хүргэлээ.
Монголын сэтгүүл зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, “Супер нэгдлийн онолын үндэс”, “Чинад нууцын Монгол орон”, “Бид ялав” зэрэг нийгэм, соёлын чухал агуулгыг хөндсөн бүтээлүүдээрээ олон нийтийн талархлыг хүлээсэн Ч.Эрдэнийн хөдөлмөр, бүтээлийг өндрөөр үнэлсэн нь энэ юм.
Ч.Эрдэнэ нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул бөгөөд МОНЦАМЭ агентлагт сурвалжлагч, редактор, ахлах редактор, хариуцлагатай редактор, утга зохиолын нарийн бичгийн дарга, захирлын албан тушаалуудыг хашиж, олон жилийн турш хэвлэл мэдээллийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан туршлагатай сэтгүүлч юм.