ИХ ЗАСАГ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХУУЛЬ САХИУЛАХЫН СУРГУУЛЬ

Thumbnail

Мэндчилгээ

Их засаг аюулгүй байдал хууль сахиулахын сургуулийн эрдэмтэн багш нар, оюутан залуус, үе үеийн төгсөгчид, тэдний эцэг эх болон манай сургуультай хамтран ажилладаг байгууллага, түүний ажилтан ажиллагсад та бүхэнд сургуулийнхаа эрдмийн хамт олны өмнөөс ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Их засаг Аюулгүй байдал хууль сахиулахын сургууль нь Их Засаг олон улсын ихсургуулийн томоохон салбар бүрэлдэхүүний сургуулиудын нэг бөгөөд 20 дахь жилдээ сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Бид Монгол Улсын Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хүний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий албан тушаалд ажиллах салбартаа тэргүүлэх, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдахмэргэжлийн мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй, эх оронч, үндэсний үзэл, ухамсар бүхий шударга хандлага төлөвшсөн, бакалаврын боловсролын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх зорилготойгоор сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

Та бүхний ажил амьдрал үргэлж өөдөө дээшээ бадарч байх болтугай.

Их засаг Аюулгүй байдал хууль сахиулахын сургуулийн захирал М.Мөнхсайхан

ТҮҮХЭН ТОВЧОО

Их Засаг олон улсын их сургуулийн Их Засаг Аюулгүй байдал хууль сахиулахын сургууль нь анх 2004 онд “ Бие хамгаалах эрх зүй ” мэргэжлээр элсэлтээ авч аюулгүй байдлын чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Тус мэргэжлийг үүсгэн байгуулагч нь ОХУ-ын профессор, хүндэт чекист, бэлтгэл хурандаа Б.Дашдаваа юм. Тус сургууль нь өдгөө 20 дахь жилдээ сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа тасралтгүй амжилттай явуулж, нийгэмд 2000-аад шилдэг боловсон хүчин бэлтгэн төгсгөөд байна. 

Тус салбар нь 2022 оноос Их Засаг олон улсын их сургуулийн бүрэлдэхүүний сургууль болж Их Засаг Аюулгүй байдал хууль сахиулахын сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд захирлаар Л.Оюун, деканаар М.Мөнхсайхан, тэнхимийн эрхлэгчээр Б.Ганбат нар ажиллаж байв. Өдгөө тус сургуулийн захирлаар М.Мөнхсайхан, деканаар Л.Нямхүү, тэнхимийн эрхлэгчээр Б.Ганбат нар ажиллаж байна.

Сургуулийн танилцуулга

Их Засаг аюулгүй байдал хууль сахиулахын сургууль нь “ Аюулгүй байдал - эрх зүй ” мэргэжлээр элсэлтээ авдаг. Үндсэн болон цагийн 22 багштай, нийт багш нарын 95 хувь нь магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой. Хууль хүчний байгууллагуудад ажиллаж байсан, багшилж байсан асар өндөр туршлагатай, эрдэм мэдлэгтэй, судлаач боловсон хүчин, бэлтгэл хурандаа нар манай сургуульд багшилж байгаа нь бидний өнөөдрийн бахархал юм.

Image

Аюулгүй байдал эрх зүйн мэргэжлээр 4 жил суралцаж дээд боловсролтой, Аюулгүй байдлын бакалаврын зэрэгтэй төгсөнө. Тус мэргэжлээрхөрвөж ажиллах боломжтой ажлын байр болон чиглэл :

Цагдаагийн байгууллага , тээврийн цагдаа, мөрдөгч , хэрэг бүртгэгч, экологийн цагдаа, аюулгүй байдлын офицер, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал, хил гаалийн шалган нэвтрүүлэх албаны ажилтан, нисэхийн аюулгүй байдлын алба, байгууллагын аюулгүй байдлын ажилтан, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, архивын ажилтан, хүний нөөц,хувь хүний аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хангах, элчин сайдын яаманд аюулгүй байдал хариуцсан ажилтан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, төрийн тусгай хамгаалалт

Тус сургууль дээр үйл ажиллагаа явуулж буй клубүүдээс дурдвал :

  • Эрдэм шинжилгээ судалгааны Соломон клуб
  • Тулааны урлагийн Дайчин Шонхор клуб
  • Оюутан хөгжлийн төв
  • Илтгэх урлаг парламентын мэтгэлцээний Цагаан шонхор клуб
  • Сошиал контентын SKS клуб
  • Жагсаалч салаа клуб зэрэг оюутны мэдлэг чадвар, хөгжилд нөлөөлдөг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг клубүүд байна.

Их Засаг Аюулгүй байдал, хууль сахиулахын сургуулийн эрхэм зорилго:

Аюулгүй байдлыг хангах салбарын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, ёс суртахууны төлөвшил, хандлага бүхий мэргэжилтэн бэлтгэх, салбарын тэргүүлэх сургалт, судалгаа, мэдлэг оюуны төв байна.

Thumbnail

ДАВУУ ТАЛ, ОНЦЛОГ

Их Засаг Аюулгүй байдал хууль сахиулахын сургууль нь оюутан залуусаа эх оронч, үндэсний түүх соёлын өргөн мэдлэгтэй, хүмүүжил ёс суртахууны зөв төлөвшилтэй, компьютерын цогц мэдлэгтэй, онолын мэдлэгийг практикт ашиглах болон багаар ажиллах чадвартай чадварлаг боловсон хүчин болгож төгсгөнө.

Манай сургуулийн эрдэмтэн багш нар оюутан залуусаа сургах, хөгжүүлэх их үйлсийг өндөр үүрэг хариуцлага хэмээн хүлээн авч, сургах үйлсийг эрхэмлэн , үнэт зүйлээ болгон хичээн ажилладаг.

Их сургуульд :

Хэнийг хүлээж авах нь чухал биш

Хэн болгож төгсгөх нь чухал...

Image



Хөтөлбөр

Хөтөлбөрийн нэрМэргэжилЭЕШ 1, 2МэргэшилХугацаа
1Аюулгүй байдалАюулгүй байдал эрх зүйНийгэм, ур чадвар4 жил
Logo
© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС