Дулааны инженер
ДУЛААНЫ ИНЖЕНЕР
Хөтөлбөрийн танилцуулга
ОЮУТНЫ МЭДЛЭГ
- Математик шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг
- Дулааны нженерийн цөм суурь мэдлэг
- Дулааны инженерийн мэргэшсэн түвшний мэдлэг
- Эрчим хүчний салбарын талаар цэгцтэй мэдлэг
ОЮУТНЫ ЧАДВАР
- Эрчим хүчний /дулааны/салбарын туршилт шинжилгээ хийх, үр дүнг боловсруулах, дүгнэлт гаргах чадвар
- Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар
- Системтэйгээр бодох чадвар
- Ахисан түвшинд болон мэргэжил дээшлүүлэхээр суралцах чадвар
- Мэргэжлийн ном, сурах бичгийг гадаад хэл дээр ашиглах чадвар
- Багаар ажиллах чадвар
- Дулааны болон эрчим хүчний салбарын дэвшилтэт технолги ашиглах чадвар
ОЮУТНЫ ХАНДЛАГА
- Мэдлэг ур чадвараа хөгжүүлэх, аливаа асуудалд оновчтой шийдвэрийг тухай бүрт гаргах
- Аливаа асуудалд дүн
- Шинжилгээ хийж тал бүрээс нь бодитоор хандах
- Асуудалд бодитой ул суурьтай хандах, шинжлэх ухаанч хандах, уламжлалыг дээдлэх
- Дулааны инженерийн мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай, чадвартай, шинэ мэдлэг мэдээллийг бий болгон шинжлэх ухаанд хувь нэмэрээ байнга оруулах
МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛҮҮД
- Дүрслэх геометр,
- Техникийн термодинамик 1,
- Дулаан тархалтын онол 1,
- Хэрэглээний механик,
- Цахилгаан техникийн үндэс,
- Шингэн хийн динамик,
- Хөдөлмөр хамгаалал,
- Техникийн зураг зүй,
- Судалгааны ажлын аргазүй
МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД
- Техникийн термодинамик 2,
- Дулаан тархалтын онол 2,
- Бага оврын барилгын дулаан хангамж,
- Дулаан солилцооны аппарат
- Дулаан хангамж ба дулааны шугам сүлжээ,
- Автоматик, автоматикийн үндэс,
- Дулааны хэмжил, хэмжүүр,
- Дулааны цахилгаан станц,
- Дулааны дэд станц ба хэрэглээний систем,
- Агааржуулалт ба кондиционерын систем
- Хөргөлтийн төхөөрөмж ба дулааны насос,
- Мэргэжлийн англи хэл,
- Хатаалгын процесс ба төхөөрөмж
- Уур хангамжийн систем,
- Дулаан, масс солилцооны процесс ба төхөөрөмж,
- Дулаан хангамж, дулааны төхөөрөмжийн автоматжуулалт,
- Дулаан хангамжийн тусгай курс,
- Сэргээгдэх эрчим хүчийг дулаан хангамжид ашиглах
- Эрчим хүч хэмнэх аргууд,
- Дулааны станц
ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ
- “Дулааны инженер”-ийн хөтөлбөрөөр бэлтгэгдсэн мэргэжилтэн нь мэргэжлээрээ улс орны төдийгүй олон улсын хөдөлмөрийн зах зээлд ажиллах, ахисан түвшний /мэргэшил дээшлүүлэх, магистрын/ сургалтанд хамрагдах бүрэн боломжтой бакалаврын зэрэгтэй төгсдөг.
- Хөтөлбөрийн онцлог нь онол практикийг хослуулан заадаг ба гадаадын их дээд сургуулиудын жишигээр мөн ажил олгогч байгууллагын санал хүсэлтийг харгалзан хөтөлбөрөө боловсруулдагаараа давуу талтай ба оюутнууд төгсөөд шууд ажлын байранд гарахад бэлэн байхаар бэлтгэж гаргадаг давуу талтай.
- Олон улсад магадлан итгэмжлэгдсэн тул тус хөтөлбөрөөр төгсөгчийн диплом олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.
- Суралцагчдад Цогц боловсрол олгох хөтөлбөр нь “Дулааны инженер”-ийн хөтөлбөрийн онцлогийг тодорхойлно.
- Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах гэрээтэй тул оюутнууд цалинтай дадлага хийх мөн төгсөөд ажлын байртай болох боломжтой
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Дулааны станцад инженер, дулааны шугам сүлжээний горимын инженер, үйлдвэр хотын дулаан хангамжийн инженер , зураг төслийн компанид зургийн инженер , орон сууцны конторт дулааны инженер, эрдэм шинжилгээ, хяналтын байгууллагын ажилтан, судлаач инженер, эрдэм шинжилгээний ажилтанаар ажилна.
ЭЕШ - 1
- Математик 480
- Физик 480
ЭЕШ - 2
- Нийгэм 440
- Англи хэл 440
Монгол Улс Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж, Их Засаг цогцолбор
info@ikhzasag.edu.mn